
Сүхбаатарын талбайд өнөөдөр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, оюутан залуус оролцон усаа хайрлах, хэмнэхийг уриалж, “Ус ба хүнсний аюулгүй байдал” уриан дор олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Экологийн чиглэлээр суралцдаг 80 оюутан зураг, мэдээлэлтэй самбар, уриалгыг иргэд, олон нийтэд сурталчилсан юм. БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар энэ ажилтай биечлэн танилцсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ