Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж байна

img

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 16.10 цагаас   “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургууль эхэллээ.  Эрт зарлан мэдээллэх дохиогоор эхлэсэн  энэхүү дадлага сургуулиар орон сууц, сургууль доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ба иргэд, олон нийт өөрсдийн биеэр дадлага сургуульд оролцож газар хөдлөлтийн үед  хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар мэдлэг мэдээллийг олж авч буйгаараа онцлог гэнэ. Сургуулиалтад тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63-р анги оролцож байна.Түүнчлэн  дунд сургуулийн 50 гаруй сурагчдаас бүрдсэн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд, эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаа аж.  Газар хөдлөлтийн гамшгийн үеэр гэмт хэргээс урьдчлан сэргийлэхэд цагдаагийн ажилтнууд хэрхэн ажиллах  талаар ч суралцаж байна. “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулилалт тус дүүргийн цагдаагийн хэлтсийн  50 гаруй албан хаагч оролцож байна.  Энэхүү сургалтын ач холбогдол нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдлийг буруулах, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажиллагааг ч сайжруулах аж. Монголд  өнгөрөгч 2011 онд манай орны нутаг дэвсгэрт  болон хил орчмын бүс нутагт нийтдээ 25600 гаруй сул болон хүчтэйвтэр газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн тархалтыг судалж үзвэл Монгол Алтай, Говь-Алтайн нуруун дахь газар хөдлөлтийн голомтууд, мөэ 1970 онд магнитуд нь 7.0 хүрч, хүчтэй газар хөдлөлт болж байсан Үүрэг нуурын бүс нутаг Монголын хойд хэсэгт орших Бүсийн голын болон хангайн нурууны зүүн заагт орших Могодын бүсүүдэд газар хөдлөлтийн идэвхжилт өндөр байгаа тухай мэргэжлийн байгууллагаас судалгаа гаргажээ.     Н.Түвшин, Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

from japan:
Mongold baigaliin gamshgiin talaarhi medleg medeelel muu baidag baisan.Iim arga hemjee hiij baih ni ih zuv.BIGLIKE
2012-03-24
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=S10jXFEmnbQ#!
2012-03-23
manai bair:
manai bairnii manaachiin huu olsoor buuj bna. sain jujiglesen bn bayr hurgey
2012-03-22
220:
manai bairnii jijuur egch bna shde kkkk
2012-03-22