Улаанбаатарт цас орохгүй 1-3 хэм дулаан

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар агавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос  секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Говийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ