Улсын начиныг шүүнэ

img

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг хэсэргүүцэж шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Уг хэргийг мөрдөн байцаалт дуусч анхан шатны шүүх хурал  Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 16-ны  16.00 цагт болох байсан ч энэ сарын 26-ны өдөр болтол хойшилсон.  Учир нь уг хуралд гэрчээр оролцох байсан Н.Болдбаатар шүүх хуралд ирээгүй аж.  Түүнд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m - АНГЛИ ХЭЛНИЙ МАТЕРИАL
2012-03-23