Я.Батсуурь: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлая

img

УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай ярилцлаа. -Намрын чуулган завсарлахын өмнө та өмч хувьчлалын талаар нэгэн хуулийн төсөл санаачилсан. Уг хуулийн төслийг агуулга нь юу юм бэ? -20 жилийн хугацаанд Монгол Улсад өмч хувьчлал нэлээд эрчимтэй явагдсан. 1990 оноос өмнө бүх зүйл төрийн мэдэлд байсан. Өнгөрсөн хугацаанд тэр бүхнийг хувьчилж, одоо бараг дуусч байна. Энэ өмч хувьчлал үр дүн муутай, шударга бус, болж, хэл ам дагууллаа. Бид оновчтой хэлбэрээр явуулж чадсангүй. Үнэ цэнэтэй олон аж ахуйн нэгж, үйлдвэрийг авч устгаж, хаалгыг нь барьж, дампууруулсан. Энэ бүхэн үнэхээр харамсалтай. Ийм хувьчлал явагдсаны нэг шалтгаан нь аргачлал буруу байсанд байдаг. Ихэнх үнэ цэнэтэй аж ахуйн нэгжээ нээлттэй уралдаанд шалгаруулалтаар хувьчилсан. Энэ олон сөрөг талтай, муу арга. Ийм байдлаар хувьчилсан аж ахуйн нэгжийг зөвхөн нэг хувь хүн авдаг. Мөн шударгаар эзэндээ очиж чадалгүй, янз бүрийн “хор” найруулж, арын хаалгаар авдаг сул талтай. -2010 онд УИХ-аас 11-р тогтоол батлаж, 2010-2012 онд үнэ цэнэтэй арав гаруй аж ахуйн нэгжийг нээлттэй уралдаанд шалгаруулалтаар хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргасан. Эдгээр аж ахуйн нэгжийг ийм байдлаар хувьчлахад цаг хугацааны хувьд боломж бий юу? -Тэдгээр аж ахуйн нэгжийг авах эзэд нь өнөөдөр бараг тодорчихоод мөнгөө босгоод би тэрийг авна гээд хөөцөлдөөд явж байгаа. Үүнийг таслан зогсоохын тулд УИХ-ын 11-р тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл санаачилсан. 2010 онд УИХ-ын 11-р тогтоол батлагдснаас хойш Монголын хөрөнгийн бирж жинхэнэ шинэчлэлээ эхлүүллээ. Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран олон улсын хэм хэмжээнд нийцсэн, шударга үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Хөрөнгийн бирж маань ойрын үед шинэчлэгдэж дуусвал, бид үлдсэн хэдэн аж ахуйн нэгжээ дуудлага худалдаагаар биш, Хөрөнгийн биржээрээ дамжуулан иргэд олон нийтдээ худалдая гэсэн агуулга бүхий хуулийн төсөл санаачлаад байна. -Хөрөнгийн биржээр дамжуулан эдгээр аж ахуйн нэгжийг хувьчлахад ямар давуу талууд байгаа вэ? -Хуучин аргаар хувьчилбал нэг л хүн эдгээр аж ахуйн нэгжийг авна. Харин Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь арилжвал иргэд олон нийт хувьчилж авна гэсэн үг. Ашиг орлого нь олон хүнд хүрнэ. Мөн ингэж хувьчилбал тухайн аж ахуйн нэгж илүү үнэд хүрэх боломжтой юм. Эхний ээлжинд хэдэн аж ахуйн нэгжээсээ 49 хувийн нь зарж, 51 хувийг нь төрд авч үлдээд хувьчилж үзье. Цаашид шаардлагатай гэж үзвэл төрийн эзэмшлийг багасгаж, иргэдийн хэмжээг нэмэж болно. Ийм хэлбэрээр олон нийтэд нээлттэй аж ахуйн нэгжүүд болгож өөрчилье гэсэн үзэл санааны үүднээс энэ тогтоолын төслийг санаачиллаа. -Олон улсын жишигт төрийн өмчийн компаниуд нь ашиггүй ийм муу ажилладаг практик хэр түгээмэл байдаг юм бэ? -Монгол Улсад л төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ингэж муу ажиллаад байдаг. Бусад улс оронд төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдэд иргэд нь шударгаар ажиллаж, үйл ажиллагааг нь өргөж чаддаг. Шалтгаан нь эдгээр орнуудад хууль зөрчих байдал бага гардаг. Идсэн уусан, аж ахуйн нэгжийн хөрөнгийг шамшигдуулсан этгээдийг хатуу шийтгэдэг. Нөгөөтэйгүүр нийтийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийг Хөрөнгийн биржээрээ дамжуулан хувьчилдаг тул үйл ажиллагаа нь сайн байдаг. Олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниуд ирж, шалгалт хийж, иргэд хяналтаа тавьдаг тул сонгуулиар хэсэг улстөрчид гарч ирж, даргыг нь солиж, өөрийн намын хүнээ тавиж, сонгуульд зарсан зардлаа нөхцөл хаагдана. -Хувьцаа гаргаж, өмч хувьчлалаа явуулах нь олон сайн талтай гэх ч иргэд ойлголт муутай энэ үед хэр тохиромжтой хэлбэр вэ? -Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа харьцангуй жигдэрч, үйл ажиллагаагаа сурталчлах тал руу хандаж байна. Гадаадын иргэдийг харж байхад манайхан шиг банкинд очиж, мөнгөө хадгалуулдаг хүн цөөхөн. Үүний оронд Хөрөнгийн бирж дээр очиж, хуримтлуулсан мөнгөөрөө хувьцаа авбал илүү ашиг олдог. Өнөөдөр Монголд Хөрөнгийн бирж нь шинэчлэгдэж чадаагүй учир иргэд хуримтлуулсан мөнгөө арилжааны банкинд хадгалуулдаг. Иргэдийн хадгалуулсан энэ мөнгөнөөс аж ахуйн нэгжүүд нь банкуудаас хүүтэй зээл болгон авч, ашиг олж байна. Хэрэв иргэд хуримтлалаа банкинд биш, хувьцаа хэлбэрт шилжүүлбэл илүү ашиг олох боломжтой болно. Ингэснээр арилжааны банкууд өрсөлдөгчтэй болж, хүүгээ бууруулах магадлалтай. Мөн иргэд томоохон аж ахуйн нэгжийн ашгаас хүртэх боломжтой болно. -Энэ хуулийн төсөл хаврын чуулганаар батлагдах боломжтой юу? -Эдгээр хувьчлагдах аж ахуйн нэгжийг хувьчлах тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахын зэрэгцээ дуудлага худалдаагаар оруулах хугацааг түр буюу энэ тогтоолын төслийг батлагдтал хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг Ерөнхий сайд болон Төрийн өмчийн хороонд илгээсэн. Тэгэхгүй бол хуучин аргаараа авах гээд одоо мөнгөө босгож байгаа нөхдүүд өрсөөд авчих магадлалтай. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

od:
Ya. Batsuuri gishuun tani yrij bgaa zuil jinhene ard tumnii niitlej erh ashigiig hundsun zuv zuil bdag shuu. Цаашид иймэрхүү зөв бодол, чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Amjilt husie. busad gishuud ni ene sanalig setgel gargaj anhaaraltai handahig husie,
2012-03-25
Tsolmon:
Yaag zov!!! Mash zuitei sanal baina!! Tuushtai zutgeerei! Amjilt! ....
2012-03-24
baynaa:
Ih saihan sanal bna ingej l Mongolchuud hogjino sh deee ta ene sanaliinhaa toloo tuushtai yavaarai gej husmeer bna
2012-03-23
amgalan:
маш зөв санал дэвшүүлсэн байна . ер нь манайд төрийн мэдлийн компаниуд дандаа ашиггүй ажилладаг намууд хувааж эзмэшдэг юм шиг байнаа юм хувьцаа нь борлоод байна л гэдэг тэр мөнгө нь хаана яваань мэдэгдэхгүй байдаг
2012-03-23