Тулуз хотын алуурчин устгагдлаа

img

[caption id="attachment_79356" align="alignleft" width="304" caption="Мухамед Мера"][/caption] Францын Тулуз хотын алуурчинтай холбоотой дуулианаар хэд хоног олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амьсгаллаа. Хоёр хоногийн турш 200 орчим цагдаа, тусгайгийнханд бүслэгдсэний эцэст долоон хүн хөнөөсөн гэмт хэрэгтэн, алжир гаралтай Мухамед Мера нь буудалцааны үеэр толгойдоо буудуулан амиа алджээ. Үйл явдал хэрхэн өрнөсөн талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Гуравдугаар сарын 6. Алжир гаралтай, 23 настай францын иргэн Мухамед Мера энэ өдөр Ямаха Ти-Макс загварын хар өнгийн моторт дугуй Тулуз хотын дагуул дүүргээс хулгайлжээ. Энэ үед түүнийг хэн ч олж хараагүй бөгөөд ойр хавьд нь хяналтын камер ч байсангүй. Мера моторт дугуйны байршил тогтоогч төхөөрөмжийг салгаж хаяад сэмээрхэн хэргийн газраас холдон одсон байна.   Гуравдугаар сарын 11. Энэ өдөр Тулуз хотоос холгүй орших цэргийн ангийн шүхэрчдийн батальоны түрүүч Имад ибн Зиатен түүний эхний хохирогч болжээ. Хэрэгтэн Зиатентай мэйлээр харилцаж хотын нэгэн дүүрэгт хууран авчраад улмаар буудан хөнөөж хэргийн газраас зугтсан байна. Моторт дугуй хөлөглөсөн хэн нэгнийг гудамжаар давхин өнгөрсөний дараа хүмүүс алагдсан түрүүчийг олсон байна. Гуравдугаар сарын 15. Алуурчин дөрвөн өдрийн дараа Монтабан дахь цэргийн ангийн шүхрийн батальоны цэргүүдийг хөнөөхөөр ониллоо. Өмнөх хохирогчтой адил хойд африк, алжир гаралтай цэргүүд рүү тэрбээр халдсан байна. Энэ үед цэргүүд дүрэмт хувцастайгаа явсан бөгөөд алуурчин отож байгаад гэнэт гарч ирэн цэргүүд рүү бууджээ. Абел Чинноф, Мухамед Легауд түүний суманд оногдон газар дээрээ амиа алдсан байна. Энэ үед л түүний дүрс ойролцоох дэлгүүрийн гадаа суурилуулсан хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Тэрбээр хар моторт дугуй унаж, дээгүүрээ мотоциклийн дуулга өмссөн байжээ. Хэрэгтэн шүхрийн ангийн хойд африк гаралтай цэргүүдийг агнаж эхэлсэн тул дүрэмт хувцастай хотоор явахыг хориглосон тушаал цэргийн ангиас гаргалаа. Гуравдугаар сарын 19. Энэ өдөр Мухамед Мера гэмт үйлдэлдээ улайрч Тулуз хот дахь еврей сурагчдын лицей рүү дайрлаа. Өглөөний найман цагийн үед Мера өнгийг нь өөрчилж цагаан болгосон моторт дугуйтайгаа сургуулийн хашааны гадна давхин очжээ. Улмаар гэнэт хоёр гар буу гарган сургуулийн хашаан доторх хүүхдүүд рүү буудаж эхэлсэн байна. Сургуулийн багш Рабби Жонатан Сандлер ба түүний хоёр хүү дөрвөн настай Габриел, таван настай Ариэй нар алуурчны суманд өртөн үхэтхийн унажээ. Долоон настай Мириам Монсонего энэ үед хүндээр шархдаж алуурчныг зугатсаны дараа эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй амьсгаа хураасан байна. Гэрчүүдийн ярьснаар хэрэгтэн видео камер цээжиндээ зүүж бичлэг хийж байсан гэнэ. Сургуулийн хашаанд байсан бусад хүүхдүүд сургууль руу зугатан ороход араас нь хөөж орсон гэнэ. Улмаар багш нар цагдаа дуудсаны дараа Мухамед Мера моторт дугуйгаа хөлөглөн зугатан оджээ. Тулуз хот төдийгүй Франц улс даяар айдаст автаж, өмнө нь амиа алдсан гурван цэрэг болон еврейн сургуулийн халдлагуудыг нэг хүн хийсэн болохыг цагдаа нар баталлаа. Ерөнхийлөгч Николя Саркози хэргийн газар ирж хэвлэлийнхний өмнө мэдэгдэл хийн гэмт хэрэгтэнг заавал илрүүлэн цээрлэл хүлээлгэх тухайгаа, улс үндэстнээ хүнд хэцүү цаг үед  нэгдмэл байхыг уриалсан. Гуравдугаар сарын 21. Францын бүхий л тусгай албад идэвхийлэн ажилласаны хүчинд хэрэгтнийг мэйл хаягаар нь илрүүлэн олж байршлыг нь тогтоожээ. Мухамед Мераг алжир гаралтай, өмнө нь афганистанд байсан, террорист бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй мэдээллийг ч олсон байна. Ингээд цагдаа нар Тулузын зүүн захын дүүрэгт орших таван давхар орон сууцыг бүслэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мухамед Мера ч эсэргүүцэл үзүүлж цонхоороо буудан хоёр ч цагдааг шархдуулж амжжээ. Тусгай бэлтгэгдсэн хэлэлцэгч нар байшинд нэвтэрч хаалганы наана цаанаас түүнтэй хэлэлцэж, бууж өгөхийг сануулсан байна. Энэ үеэр Мухамед Мера хэлэцэгч нарт Аль Каидагийн афганистан дахь баазад бэлтгэл хийсэн, мөн олзлогдож шоронгоос оргож байсан тухайгаа, францын цэргүүд афган, лал шашинтнуудын эсрэг АНУ-ын түрэмгийллийг дэмжин Афганистанд үүрэг гүйцэтгэж буйг эсэргүүцэн гурван шүхэрчин цэргийг хөнөөсөн тухайгаа ярьжээ. Гурван шүхэрчин лал шашинтай хойд африк гаралтай хэдий ч шашин нэгтнүүдийнхээ эсрэг бууны амыг чиглүүлж чадах учир ийнхүү шийтгэсэн гэдгээ тэдэнд ярьжээ. Мөн амиа алдсан палестин хүүхдүүдийн өшөөг авахаар еврейн сургууль руу халдаж хүүхдүүдийг хөнөөснөө ч хэлжээ. Үдэш болж ойр хавийн гудамжны бүх гэрлийг унтрааж цагдаа нар байшинд дайран орох болсноо сануулсны дараа Мухамед Мера цонхоороо гар бөмбөг шидэж эхэлжээ. Ойр хавьд байсан гэрчүүдийн мэдээлснээр тэр үдэш гурван ч дэлбэрэлт гарсан тухай хэвлэлийнхэнд ярьсан байна. Дэлбэрэлтүүд болсны дараа цагдаа нарыг түүнтэй дахин хэлэлцээр хийхээр оролдож эхэлжээ. Учир нь хэрэгтэнг амьдаар нь барьж олон нийтийн өмнө шүүх шаардлага дээрээс тавигдсан гэнэ. Гуравдугаар сарын 22. Бүслэлт хоёр дахь өдөртөө орлоо. Цагдаа нар түүнийг устгаж болох ч шүүхийн өмнө гэм буруугаа хүлээх ёстойг сануулж уйгагүй хэлэлцээр хйихээр оролдож байлаа. Энэ үед Мухамед Мера хэлэлцэгчид рүү гал нээж эхэлсэн тул буудалцаан үе үе болж байсан гэнэ. Улмаар бүрэнхий болж эхлэх үеэр калашников буугаар зэвсэглэсэн Мухамед Мера тагтаар үсэрч зугтахыг оролдон цагдаа нартай буудалцаж эхэлжээ. Энэ үеэр хоёр ч цагдаа шархдсан байна. Гэсэн хэдий ч хэрэгтэн 200 гаруй цагдаа, тусгайгийнхны бүслэлтийг давж чадахгүй байлаа. Буудалцааны үеэр түүний толгойд сум туссанаар Мухамед Мера амиа алдаж цагдаа нар бүслэлтийг цуцлаж, шинжээчид ажиллаж эхэлжээ. Ийнхүү хоёр долоо хоног орчим хугацаанд цувралаар долоон хүний аминд хүрсэн алуурчин амиа алджээ. Энэ үед хэвлэл мэдээллийнхний анхаарал Тулуз хот руу чиглэж, францчуудыг айдаст автуулж байлаа. Тус улсад хойд африк гаралтай сая гаруй цагаачид амьдардаг. Тиймээс өрнөдийнхний хийж буй түрэмгийлэлд эгдүүцсэн болон террорист байгууллагуудад элссэн олон хүмүүс францчуудын дунд байсаар байгаа нь тэднийг одоо ч тайвшралд хүргэж чадахгүй байна. О.Нар      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

adil:
chi harin jinhen tenegtdeg garuu gvi yu
2012-03-26
хуц малаа, Монголд хэзээ ч ийм юм болохгүй
2012-03-23
хуц малаа
2012-03-23
oogii:
chi bitii huts. cham shig mulguu amitad muu amalj bgan. hervee iim hereg garval gantshan chi l hohirogch n boloh blgui. tgd ch mongolchuud amnii bilgees asgdiin bileg gdiin. ene hergiin zolios bolson huuhduud l haramsaltai bn.
2012-03-23
mongold udahgvi bolno garna daa
2012-03-23
adil:
chi harin jinhen tenegtdeg garuu gvi yu
хуц малаа
oogii:
chi bitii huts. cham shig mulguu amitad muu amalj bgan. hervee iim hereg garval gantshan chi l hohirogch n boloh blgui. tgd ch mongolchuud amnii bilgees asgdiin bileg gdiin. ene hergiin zolios bolson huuhduud l haramsaltai bn.