Ерөнхий прокурор албан ёсны мэдээллийг өгч байна
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр 14.00 цагаас долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл хийж байна.
2008 оны сонгуулийн дараахи үймээнээр жагсаалыг тараах ажиллагааны үед цагдаагийн албан хаагчид байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон болохыг мөрдөн байцаах байгууллага хөдөлбөргүй баримтаар тогтоосон гэсэн мэдэгдлийг Прокурорын байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байгаа аж.
Тиймээс тухайн үед ажиллаж байсан цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал энэ сарын 14-ний өдөр болох үеэр хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч, зарим олон нийтийн байгууллагын төлөөний хүмүүс цагдаа хүн буудсныг тогтоогоогүй байж удирдлагыг яллаж байна гэж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх ажиллагааг санаатай, зохион байгуулж буйг Ерөнхий прокурор эсэргүүцэн, эл хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ