Хүүхдийн хорих ангид “Эрүүл хүүхэд” аян өрнөв

img

Монгол орон даяар 0-18 хүртэлх насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах “Эрүүл хүүхэд” аян өрнөж байгаа билээ.   Үүний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хүүхдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдийг энэ сарын 21-ний өдөр эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.   Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Мари Стопсийн эмнэлгийн эмч нар хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл өгч, сурталчилгааны материал түгээсэн байна   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Од:
Оюун гэж хүн дарга баихдаа хүүхэдүүдииг их хохироосон шүү
2012-04-24