Бүх нийтийн цэвэрлэгээтэй
Дархан хотын оршин суугчид маргааш бүх нийтийн цэвэрлэгээ хийх аж.
Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлаа ил задгай асгаж байгаль орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа зөрчлийг таслан зогсоох, эрүүл ахуйн аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор ийн жил бүр их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай юм байна.
Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд, орон сууцны нэгдүгээр давхарт үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг цэгүүд, ЕБС, их дээд сургуулиуд орчин тойрныхоо газрын хог хаягдал, цас, мөсний цэвэрлэгээг хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ