Бөхийн барилдаан болно

img

Монгол улсын заан цолны хүндэтгэлд зориулсан барилдаан нөгөөдөр  буюу ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.  Улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөхийн барилдаан  энэ жил ес дэх удаагаа болж байгаа юм.  Тус барилдааны анхны барилдаанд 1997 онд болж улсын заан Б.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол өмнөх жилийн наадамд аймгийн заан Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Ц.Мягмарсүрэн үзүүрлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ