Байгаль орчны нөхөн сэргээлтийн сургалт эхэллээ

img

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, ХБНГУ-ын Байгаль орчны нөхөн сэргээлтийн нийгэмлэгтэй хамтран “Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт” сэдэвт тав хоногийн сургалт зохион байгуулж байна.   Сургалтанд 25 уул уурхайн компаний 35 инженер, мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Тэд  уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, төлөвлөлт, санхүүжилт, нөхөн сэргээлтийн технологи, уурхайн хаалт зэрэг асуудлуудаар мэдээлэл авч байна.   Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Байгаль орчны нөхөн сэргээлтийн нийгэмлэгийн мэргэжилтэн Иорг Щленстет удирдан явуулах бөгөөд Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байгаа.   Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх дараагийн шатны сургалтыг ХБНГУ-д явуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байгаа аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=S10jXFEmnbQ#!
2012-03-23