Ч.Амарболд нарын шүүх хурал хорих ангид болно
УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт холбогдсон хошууч генерал Ч.Амарболд нарыг энэ сарын 28-ны өдөр Цагдан хорих төвд шүүхээр болжээ.
Галт зэвсэг хэрэглэж хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын гэм бурууг Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 14-ний өдөр хэлэлцэх байсан нь шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар хурлыг хойшлуулсан. Гэхдээ хуралдааны эхний үе товлогдсон цагтаа үргэлжилж шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж цагдан хорьсон юм. Ч.Амарболд нар өдгөө хорихын эмнэлэгт сувилуулж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ