Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Улсын их хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баян-Өлгий аймагт ажиллаж, казах үндэстний Наурызын баярын хурал, ёслолын арга хэмжээнд оролцож байна.
Улсын их хурлын даргыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар дагалдан явж, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг дээр ажиллав. Ажлын явцад Эрүүл мэндийн сайд салбарын эмч мэргэжилтнүүд болон ард иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцан орон нутгийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлууд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнийчанарын жилд зохион байгуулж буй ажлыг газар дээр нь судалж, зарим тодорхой асуудлыг шийдвэрлэн холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн байна.
Тухайлбал, сум, өрхийн эмнэлгийн үйлчилгээнд нэг иргэнээр тооцсон санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлэх, “Эрүүл хүүхэд” аяныг идэвхжүүлэх, эрүүл мэндийн үзлэгийг үр дүнтэй зохион байгуулахыг чухалчлав. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар сумын эмнэлэг болон Сансар хувийн эмнэлгээр орж, хамт олонтой нь ажил байдлынх нь талаар яриа өрнүүлж, заавар зөвлөгөө өглөө.
moh.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ