
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн шуурхай мэдээгээр энэ сарын 22-ны өдөр нэр бүхий иргэний БНХАУ-аас импортолсон 3,2 тн алимнаас дээж авчээ.
Хилийн мэргэжлийн хяналтын Нэгдсэн лабораторид ирүүлсэн 4 кг алимд сорилт шинжилгээ хийхэд Монгол Улсад гадаад хорио цээртэй хөнөөлт шавьж жимсний улаан хачиг /panonychus ulmi/-аар бохирлогдсон нь тогтоогдсон байна. Импортолсон нийт 3,2 тн алимыг хураах ажил явагдаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ