Аялал жуулчлалын салбарт 25 мянга орчим ажлын байр нэмэгджээ

img

“Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулган өнөөдөр  Төрийн ордонд зохиогдлоо. 2011 онд Ази Номхон далайн орнуудад ирсэн гадаадын жуулчдын тоо 11 саяар нэмэгдэж, 216 саяд хүрчээ. Харин сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялал жуулчлалаас олсон орлого 32,5 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж байгаа төдийгүй, энэ салбарт 25 мянга орчим ажлын байр бий болоод байна.   Аялал жуулчлалын салбарын энэхүү өсөлтийг даган шийдвэрлэх ёстой олон асуудал урган гарсаар байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ тэмдэглээд  тодорхой асуудлаар өөрийн санал бодлоо хуваалцлаа. Тэрээр нэн түрүүнд аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэлээд үндэсний шинэ хөтөлбөр  боловсруулж, батлуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга ихээхэн санаачилга гарган хамтран ажиллаж  ахиц дэвшил гаргах цаг болсныг хэллээ.   Нөгөө талаас аялал жуулчлалын их түрэлтийг дагалдан хууль бус мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг,  нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрч байгааг бодлого, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхааруулж байлаа. Мөн тэрээр гайхамшигт өв соёлоо хадгалан хамгаалах, сэргээн засах, шинэчлэн бүтээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, сурталчлан алдаршуулахад хангалттай ажиллаж чадаагүй байгааг шүүмжлээд байгаль, соёлын өвийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах талаар анхаарч ажиллахыг сануулав. Түүнчлэн аялал жуулчлалын дорвитой бүтээгдэхүүн бий болгох, үндэсний соёлын парк, палентеологийн орд болон томоохон археологийн дурсгалт газруудад нээлттэй музей түүх, соёлын томоохон цогцолборууд барьж байгуулах асуудлыг Ерөнхий сайдын хувьд дэмжих болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  “Аялал жуулчлал XXI зуун” үндэсний чуулганаас гаргасан санал, санаачилгыг Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж, анхаарч  ажиллана болно гэдгээ хэллээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боги:
бодитой юм яривал яадгийн. нэмэгдсэн юм алга л байна даг. өрөөнөөсөө гараад жаахан гадуур алхаж үздэг болоосой. ганц өдөр машин унахгүй бол үхлээ юу?
2012-08-18
zochin:
Manai nuhur gadaad hun l de bid 2 Mongold ochhoor nuhur maani nads iluu tolj musie uzver uzdeg ter yalgavartai uniig boliulj bolhuu? bid nar gadaadad ochhod chi gadaad hun iluu tol gesen yum bdaggui shde. Iimerhuu zuilee zogsoovol yasiin? Mongolchuud gadaad hun geheer l bnga yumniihee uniig osgoj bhiin.
2012-06-30
zochin:
iimerhuu medeelliig statistikiin tov gazar medeelj bmaar yuma. unen hudal ni medegdehgui boon medeelel. Bid alind ni itgeh bolj bnaa.
2012-06-30
зочин:
Батболд дарга гэмгүй царайлаад хамаагүй худлаа яриад явдаг хүн юм аа.
2012-03-26
Монголоороо аялцгаая...:
Хүүхэд сурагчдад зориулсан “ЭКО ТУР” аялал эхэллээ. Горхи тэрэлж, Манзушир хийд, Цонжин болдог, Найрамдал зуслан, Хустайн нуруу, Эрдэнэ-Зуу хийд зэрэг аяллуудын захиалга авч эхэллээ. Сургуулиараа, ангиараа, хамт олноороо аялавал илүү тохиромжтой шүү. Бид туршлагатай. Та бүхэн мартагдашгүй дурсамжаар дүүрэн аялаарай. “ЭКО ТУР” АЯЛАЛ Холбоо барих: 8806-9601 9860-7200 http://www.mongoltours.tk
2012-03-25
Монголоороо аялцгаая...:
Хүүхэд сурагчдад зориулсан "ЭКО ТУР" аялал эхэллээ. Горхи тэрэлж, Манзушир хийд, Цонжин болдог, Найрамдал зуслан, Хустайн нуруу, Эрдэнэ-Зуу хийд зэрэг аяллуудын захиалга авч эхэллээ. Сургуулиараа, ангиараа, хамт олноороо аялавал илүү тохиромжтой шүү. Бид туршлагатай. Та бүхэн мартагдашгүй дурсамжаар дүүрэн аялаарай. "ЭКО ТУР" АЯЛАЛ Холбоо барих: 8806-9601 9860-7200 www.mongoltours.tk
2012-03-25
би байна.:
25 мянга ч худлаа байхаа даа. хөтөч жолооч, баазын ажилчид, оффис ажилчид нийлээд 25000 ажлын байр болно гэж үү. зочид буудлын ажилчид орвол дөхөх л юм
2012-03-25
DLG:
www.mongoltours.tk Монголчуудаа Монголоороо аялцгаая
2012-03-25
delgeree:
Монголд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн гол асуудал зам байна.2-рт иргэд дотооддоо аялна гэхээд зүгээр захын нэг микро ч юмуу, хувийн машинтайгаа хөдөө гарч амарч, хаа хамаагүй зам үүсгэж тогтсон дүрэм журмыг баримтлахгүй аялдагт харамсаж байна. Аялна гэдэг уул усаа бохирдуулж, хог тарихын нэр биш шүү Монголчууд аа.Аялал гэдэг тогтсон маршрут хөтөлбөрөөр, заагдсан зам чиглэлд эрүүл аюулгүй, байгаль орчинд ээлтэйгээр хог тарилгүй нэг зам жимээр тогтвортой аялал жуулчлалыг баримталж байж сая аялал жуулчлал зөв явагдана. Монголчууд маань Эх орноороо бахархаж, байгалийн сайханыг нь биширч аялж явахдаа ууж идсэн зүйлийнхээ хог хаягдлыг хоносон буудалласан газраа хаядаг,хөрс шороог эвдэж, гол горхио бохирдуулж, ил задгай бие засдаг нь хамгийн том хохирол учруулж байдгийг ойлгодоггүй. Иймээс энэ талын заавар зөвлөгөөг сайн өгдөг баймаар байна. тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, постуудын ажилд хяналт тавъя. байгаль хамгаалагчид ажлаа хийж байна уу? гэдэгт анхаарлаа хандуулвал сайн байна. Баярлалаа
2012-03-25
DLG:
www.mongoltours.tk Монголчуудаа Монголоороо аялцгаая
ed:
bitgii hudlaa yaril daa batbold oo
2012-03-25
sain bna
2012-03-25
amur:
shaaa l daa yu ch medehgui teneg hun shig oilgoh ym mal mini bitgii hudlaa sha
2012-03-24
иргэн:
монгол улс маанв хөгжиж байна шүү танд амжилт хүсье улам сайн ажиллаарай.
2012-03-24
санаа:
demjiij bn sain ajillaj bgaa shuu tamig bolon tanai namii demjiij bnaa
2012-03-24
батаа:
Энэ Батболд балай хаа явсан газраа худлаа тоо ярьж ард түмнээ доромжилж явах юм. Эдийн засгийн хөлсний алуурчин царайлчаад.
2012-03-24
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=S10jXFEmnbQ#!
2012-03-23
Монголоороо аялцгаая...:
Хүүхэд сурагчдад зориулсан “ЭКО ТУР” аялал эхэллээ. Горхи тэрэлж, Манзушир хийд, Цонжин болдог, Найрамдал зуслан, Хустайн нуруу, Эрдэнэ-Зуу хийд зэрэг аяллуудын захиалга авч эхэллээ. Сургуулиараа, ангиараа, хамт олноороо аялавал илүү тохиромжтой шүү. Бид туршлагатай. Та бүхэн мартагдашгүй дурсамжаар дүүрэн аялаарай. “ЭКО ТУР” АЯЛАЛ Холбоо барих: 8806-9601 9860-7200 http://www.mongoltours.tk