Нөөцийн махны үнэ 4100-5500 төгрөг байна
Нийслэлийн хэмжээнд энэ жил 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэж, шинэ он гарсны дараа зах зээлд нийлүүлж эхэлсэн юм. Оны эхэнд гарсан шийдвэрийн дагуу нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр худалдаалж байсан мах бэлтгэгч компаниуд алдагдал хүлээж эхэлсэн байна. Тухайлбал, ямааны нэг килограмм мах бэлтгэхэд бүх зардал нь 3729 төгрөг зарцуулдаг аж.
Гэтэл зах зээлд нийлүүлсэн махыг 3200 төгрөгөөр зарж байгаагаас болоод компаниуд алдагдал хүлээх эхэлсэн учраас ямааны мах 4100 төгрөг, үхрийн мах 5500 төгрөг, хонины махыг 5100 төгрөгөөр зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ