Өнөөдөр бич өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 24. Санчир гариг. Билгийн тооллын 02. Найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 06.56 цагт мандан 19.02 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад таарамжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ