
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чангуур” ёслолын ажиллагааг хоёрдахь жилдээ зохион байгуулна. Энэхүү “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдрийн 14.00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм.
Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулна.
Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, TV9 телевиз, мэдээллийн ивээн тэтгэгчээр UBS, EagleTV, NTV, Kcbn телевиз, Шууд телевиз, парламентын суваг, Өнөөдөр сонин,
www.emneleg.mn мэдээллийн сайт оролцож байгаа аж. Харин шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг TV9 телевиз Соёлын төв өргөөнөөс орон даяар шууд нэвтрүүлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ