Дэлхийн банкны тэргүүнд Солонгос, Колумб, Нигер хүмүүс нэр дэвшлээ

img

Дэлхийн банк байгууллагынхаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших гурван зүтгэлтнийг албан ёсоор дурдав. Эдгээр нь АНУ-аас дэвшүүлсэн Өмнөд Солонгос гаралтай Дартмутын коллежийн еренхийлегч Жим Ен Ким, Нью Йорк дахь Колумбийн их сургуулийн профессор, Колумбийн сангийн сайд асан Хосе Антонио Окампо, шинэ тулгар хөгжиж байгаа хэсэг улсаас дэмжиж буй Нигерийн сангийн сайд Нгози Оконжо-Ивеал нар юм. Дэлхийн 187 гишүүн оронтой , 9000 гаруй ажилтантай , хөгжиж буй орнуудад жилдээ 60 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг  энэ байгууллагын тэргүүнээр хэн сонгогдох нь дэлхий дахины анхааралд байна. Дэлхийн банк 1944 онд үндэслэн байгуулагдсанаас хойш дандаа  америкийн иргэн л тэргүүлж ирсэн. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагоос урьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ДОХ-той  тэмцэх хэлтсийг удирдаж байсан Жим Ен Кимийг дэвшүүлсэн нь гэнэтийн үйл явдал болсон. Дэлхийн банкны шинэ удирдагчийг  дөрөвдүгээр сарын дундуур сонгох бололтой. Өнөөгийн ерөнхийлөгч АНУ-ын иргэн Роберт Зелликийн эрх мэдлийн хугацаа зургадугаар сарын 30-нд дуусгавар болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ndi:
Найжир эсвэл Найжириа улсын гэж бичих гэж байгаад Нигер гээд бичээ юу даа? Аяаяа, арай ч дээ
2012-03-27
pro et contra:
Солонгос гаралтай Америкийн иргэн л дээ.
2012-03-25