Улсын начин Ц.Улаанхүүг шүүх хурал болно

img

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг хэсэргүүцэж шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Уг хэргийн мөрдөн байцаалт дуусч  шүүх хурал нь Баянзүрх дүүргийн шүүхэд  өнгөрөгч сарын 16-ны өдөр  товлогдсон ч   гэрч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон билээ. Тиймээс түүнд холбогдох хэргийг өнөөдөр шүүх юм байна.

 Түүнд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ