Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал хориход болно
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүний амь нас хохироосон асуудлаар шүүгдэгчээр татагдсан цагдаагийн экс удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурлын товыг тогтоожээ. Шүүх хурлыг энэ сарын 28-ны өглөөний 10.00 цагт хорих 461 дүгээр анги буюу Ганц худагийн урьдчилан хорих төвд хийхээр болсон байна. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 14-ны өдөр болж Ч.Амарболд нарыг шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх бүрэлдэхүүн гаргасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ