Өнөөдөр нохой өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 26. Сумъяа гариг. Билгийн тооллын 04. Зургаан цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр. Өдрийн наран 06.52 цагт мандан 19.06 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад бие эрхтний хүч ихэснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ