Барак Обама Өмнөд Солонгост айлчилж байна

img

АНУ, БНХАУ, ОХУ тэргүүтэй 54 орны төлөөлөгчид БНСУ-ын нийслэл Сөүл хотноо цөмийн энергийн аюулгүй байдлын асуудлаар өнөөдрөөс чуулж эхлэх юм. Үүнд оролцохоор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр БНСУ-д газардсан юм. Ерөнхийлөгч Обама чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ тус улсад байршиж буй америкийн цэргийн баазуудаар зочилж, улмаар хоёр Солонгосын хоорондох цэрэггүй бүсэд зочлох юм. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост АНУ-ын 28500 цэргийн албан хаагч байршдаг юм. Умард Солонгос нь хэдийгээр цөмийн хөтөлбөрөө түр зогсоож хариуд нь АНУ-ын хүнсний тусламжийг авахаар болсон ч ирэх дөрөвдүгээр сард хиймэл дагуул сансарт хөөргөнө гэдгээ мэдэгдэж бүс нутгийнхаа орнуудыг түгшүүртэй байдалд оруулаад байгаа юм. Япон болон Өмнөд Солонгос улс Умардын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг эрс эсэргүүцэж улмаар Япон улс пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байгуулах, Өмнөд Солонгос умардын хиймэл дагуулыг устгах зэрэг мэдээллүүд хэвлэлээр цацагдаад байгаа юм. Ийм эгзэгтэй үед зохион байгуулагдаж буйгаараа энэ чуулган онцлог юм. Чуулганд оролцох айлчлалынхаа хүрээнд Цагаан ордны тэргүүн БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мүн Бактай уулзах ажээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1200253
2012-03-26