Чилид хүчтэй газар хөдлөлт боллоо

img

Өчигдөр Чилид 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн гол цэг нь газрын гүнд 30 км-т болсон ба баруун хойд эргээс 27 км-ийн зайд Талка хэмээх газарт байсан талаар АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ. Чили улс нь газар хөдлөлтийн хамгийн эмзэг бүсэд оршдог бөгөөд уул уурхайн салбар эдийн засагт нь зонхилсон тэр чинээгээрээ газар хөдлөлтөөс ихээхэн хохирол амсдаг юм. Харин энэ удаагийн 7.2  баллын газар хөдлөлт цунамиүүсгэх аюулгүй ба одоогоор хохирлын талаар мэдээлэлгүй байгаа юм. Дээр дурдсан Талка хэмээх газарт 2010 онд 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж ихээхэн хэмжээний гарз хохирол дагуулж байлаа. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1200253
2012-03-26
jek**:
erni gazar shoroogoo sendiichij bga nutagt l ... baigaliin togtoltsoog aldagduulsan gazart l eldev yum boloh yum daa odoo bid gazar shoroogo denduul oroldoj ba daa... negiig l bod moor bh yum 76 maluu daa
2012-03-26