
Өнөөдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд 15.00 цагаас Канадын “Бритиш Колумбия” их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Санамж бичгийг байгуулснаар Монголын их сургуулиуд “Бритиш Колумбия” их сургуультай оюутны шилжилтийн хичээлийг дүйцүүлэн тооцох замаар “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, их, дээд сургуулийн багш, залуу эрдэмтэн, судлаач солилцох боломжтой болох юм.
Мөн Монгол Улсын иргэд “Бритиш Колумбия” их сургуульд элссэн орсон тохиолдолд Канад Улсын иргэдтэй адил хэмжээний төлбөр төлж суралцах боломжтой болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ