Д.Дорлигжав цагдааг цэргийн гэмт хэрэгтэн биш гэдгийг нотлов

img

УИХ-ын 2012 оны сонгууль ойртохоор долдугаар сарын 1-ний үйл явдлыг тойрсон санаатай, санаагүй улс төр халуурч байна. Хууль хяналтын байгууллагынхан бүхэлдээ хоёр хуваагдаж, шударга ёсны эрэлд гацалт үүссэн дүр зураг харагдах боллоо. Үүнийг зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан  Ч.Амарболд хийгээд О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх гэх тухайн үеийн цагдаагийн удирдлагуудын өөрсдийгөө өмгөөлсөн тайлбараар хязгаарлах хэрэггүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав батлав. Учир нь тэрбээр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ тэрхүү хар өдөр хэн гэгч нь дөрвийн дөрвөн залуугийн амь насыг хөнөөсныг олж чадаагүй байгаагаа ил тод зарласан. Үүн шигээ “Хэн буудсныг тогтоогоогүй ч хэн нэгнийг заавал шийтгэнэ” гэдгээ ч нуусангүй. Товчхондоо, Д.Дорлигжавын хувьд долдугаар сарын 1-ний хэргээр хэн нэгнийг гэхээс илүүтэй тухайн үеийн цагдаагийн удирдлагуудад ял үүрүүлэх нь онцгой нэгэн үүрэг даалгавар бололтой. Ийн хэлэх учир нь гэмтнийг олоогүй атлаа зохиомлоор гэмтэн тодруулах зорилготой мэт өрнөж буй үйл явлууд үүнийг нотолж буй. Үүний баталгаа болсон улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын хийсэн хэвлэлийн бага хурлын тэмдэглэлээс ишлэл хүргэе. 1: -Ард түмэн тэр дөрвөн залууг хэн буудсаныг тогтоохыг хүсч байна? -Тогтоохын тулд ажиллаж байна. Энэ буугаар буудсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Харин дөрвөн хүнийг хэн буудсаныг тогтоох боломжгүй байгаа. Нэг хүн гурван хүнийг буудсан уу, эсвэл дөрвүүлэнг нь нэг, нэгээр нь буудсан уу гэдгийг мөрдөж байцаах алба шууд тогтоож чадахгүй байна. 2: -Хэн буудсаныг тогтоогоогүй юм бол цагдаагийн дарга нарыг ямар үндэслэлээр шүүж байгаа юм бэ? -Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг цагдаа хүн буудсан хэрэгтэй хольж ойлгоод байна. Одоогийн хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн хуучин удирдлагууд ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь хохирсон гэдгээр буруутгагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг хангах ёстой, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй. Цагдаа буудсан гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолсон. 3: -Цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэгт хамруулах нь буруу гэсэн хандлага нийгэмд зонхилох боллоо? -Хилийн цэрэг, дотоодын цэргийн албан хаагчдын цэргийн гэмт хэргийн субьект болно гэдгийг Эрүүгийн тухай хуульд оруулсан. Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна” гэсэн байдаг. Энэ утгаараа Ч.Амарболд дотоодын цэргийн командлагчийн үүрэг гүйцэтгэж байсан нь үнэн. Хэрэв Ч.Амарболд дотоодын цэргийн командлагч биш юм бол албан тушаалаа хэтрүүлэн дотоодын цэргийг удирдаж, долдугаар сарын 1-нд цэрэг оруулсан болж таарч байна. Тэгвэл энэхүү гурван ишлэлээс цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэгтэн болгож ойлгуулаад байгаа нь бодит үндэслэл биш болох нь энгийн хүний бодолд буух аж. Мэдээж шүүгч, прокурор, цагдаа гээд хууль, шүүхийн зүгээс оролцогч талуудын тайлбар дээр дөрөөлөөд эрх ашгийн зөрчилгүй жирийн иргэний хувьд бодоход шүү дээ. Үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж болно. 1: Буруутныг олоогүй. “Цагдаа буудахын хувьд буудсан. Гэхдээ хэн гэдэг нь олдохгүй байгаа. Ер нь бол олж чадахгүй байна” гэх энэ үгний цаана алуурчин хэн ч байж болох нь гэсэн бодол төрөх нь гарцаагүй. Дээр нь, Ерөнхий прокурорын үгнээс харахад цаашид чолох найдлагагүй гэдэг  нь бараг  л ойлгомжтой болж буй. Ийм нөхцөлд шууд “Цагдаа хүн буудсан” хэмээн зарлах нь өөрөө хэтэрхий өрөөсгөл мэт. Хэн ч хулгайд эд зүйлээ алдлаа гэхэд эзнийг нь олоогүй хэрнээ өөрт хамгийн ойрхон байсан хүнээ хардаад эхэлбэл яаж ч бодсон шударга биш шүү дээ. 2: Цагдааг цагдаа биш гэв үү  Хэн буудсаныг нь олоогүй хэрнээ мөн л хэн нэгнийг шийтгэнэ гэдэг бол хэтэрхий бүдүүлэг хэрэг. Дээр нь, хэрэв үнэхээр цагдаа буудсан гэдгийг нотолсон бол цагдаагийн удирдлагыг цэргийн гэмт хэрэгтэн болгоно гэдэг бол шууд утгаараа гүтгэлэг байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь цагдааг Цагдаагийн байгууллагын тухай хуулиар шагнадаг, шийтгэдэг журамтай. Цагдаа нь цагдаа биш л болчихоогүй бол шүү дээ. 3: Дотоодын цэрэг хүн буудсан уу Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболдыг Дотоодын цэргийн хуулийн дагуу дотоодын даргын үүрэг гүйцэтгэгч байсан гэж үзэж байгаа. Энэ утгаараа тэрбээр долдугаар сарын 1-ний өдөр цэрэг хөдөлгөх эрх эдэлж байсан.  Тэрхүү эрхийнхээ хүрээнд өдгөө цэргийн гэмт хэрэгтний ял үүрэх ёстой болчихоод байгаа. Үүнийг улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дээрх тайлбар баталж буй. Гэтэл амиа алдсан дөрвөн иргэнийг дотоодын цэрэг бус цагдаа буудсан гэдгийг одоогийн байдлаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тогтоосон гэдэг. Энэ тохиолдолд Ч.Амарболдыг Дотоодын цэргийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хувиар яллахаар шийдсэн нь эргээд дотоодын цэрэг хүн буудсан уу гэсэн асуулт тавихад хүргэж буй. Үүгээрээ тэрбээр цагдааг цэргийн гэмт хэрэгтэн биш гэдгийг нотлов бололтой. Тэгээд ч Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдааг цэргийн гэмт хэрэгтэн болгож үздэг заалтыг хасчихсан ажээ. Ийнхүү Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шинэ ажилтай болов бололтой. Харин яллах дүгнэлтээ хэвээр үлдээж, хүссэн зорьсондоо хүрлээ гэхэд цэвэр хэлмэгдүүлэлт болно гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх асан, хошууч генерал Б.Пүрэв нэгэнтээ сануулж байсан ажээ. Хууль, хяналтын байгууллагынханд санаж сэрэхэд нь сануулга болох үүднээс түүний үгийг эцэст нь онцлон хүргэе. Б.Пүрэв: Цагаандаа гарсан хэлмэгдүүлэлт гарахгүй гэж итгэж байна 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын тухайд Дотоодын цэргийн командлагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг тусдаа хуультай. Өөр бүтэц, бие бүрэлдэхүүн, зэвсэг, техниктэй. Мөн өргөдөг тангараг нь тусдаа шигээ дүрэмт хувцас, албаны дүрмүүд нь ч өөр. Товчоор хэлбэл, хоёр өөр байгууллага. Хоёрдугаарт, 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд дотоодын цэрэг оролцоогүй. Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс цэргийн алба хаахтай холбоотой ямар нэг харилцаа үүсээгүй. Гуравдугаарт, тэр үед дотоодын цэргийн ямар нэг албан хаагч галт зэвсэг хэрэглэсэн, эсвэл дотоодын цэргийн мэдэлд байсан бууг хэрэглэсэн тухай баримт, мэдээ, гомдол байхгүй. Дөрөвдүгээрт, цагдаа, тагнуул зэрэг Зэвсэгт хүчний бус байгууллагын албан хаагчдыг цэргийн алба хаагчидтай адилтган цэргийн гэмт хэрэгт шийтгэдэг байсан социализмын үеийн хуулийн заалт УИХ-аас 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр хүчингүй болсон. Энэ дөрвөн зүйлийг базаж хэлбэл, 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хийсэн ажлыг Дотоодын цэргийн командлагчийн хувьд хийсэн үйлдэл гэж мушгивал цэвэр хэлмэгдүүлэлт болно. Одоо цагт тийм цагаандаа гарсан хэлмэгдүүлэлт гарах орон зай байхгүй гэдэгт итгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
гэмт хэрэг гэдэг бол үйлдэл ажлын хариуцлага гэдэг бол захиаргааны хариуцлагын хуулийн эрхэм проккуророо
2012-11-13
TEDNIIG UMGUULUH GEJ HAMAAGUI HADUURCH BAIH SHIV
2012-07-31
PARTIZAN DAMIA:
HUNII AMI GEDEG NEHEL HATUUTAI.TSAGDAAGIIHAN HARIUTSLAGA ALDAJ BIE BURELDEHUUNEE UDIRDAJ HYANAH CHADBAR DUTSAN MONGOLIIN TURD AJILLAJ BUI HUMUUST SURGAMJ BOLOG.SHUUH ZUB SHIIDBER GARGASAN
2012-06-15
найз:
ХҮН БУУДАЖ АЛЧИХААД БАЙХАД АЛУУРЧДЫГ ТОГТООХГҮЙ БАЙСАН ЦАГДАА НАР БУРУУТАЙ, УЧИР НЬ ТЭД АЛСАН Ш ДЭЭ. АВИЛГАЧ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛАДАГ , РЭКЕТЧИН ЦАГДАА НАР ОЛОН БАЙГААГ БИД МЭДНЭ Ш ДЭ. ШУДАРГА ЦАГДАА НЬ ЦӨӨХӨН ДӨ.
2012-03-27
Баагий:
Ард түмний ерөнхийлөгч Элбэгээ ард түмнийхээ талд ажлаа л хийж байгаа гэж бодож байна. Цагдаагийн дарга нарын хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд болон цагдаагийн албан хаагчид хөндлөнгөөс оролцож, дарамтлаад байгааг зогсоох талаар ярьсан болохоос өөр зүйлгүй шүү дээ. Дорлигоо бол хэзээнээсээ шударга үнэний төлөө л ажилладаг зөв хүн шүү дээ
2012-03-26
Баагий:
Битгий донгос. муу яргачин Коммунистын шээс минь. Хуулиа мэдэж байж хуц мэдэв үү. Лалар аа
2012-03-26
Баагий:
Хуулинд зааснаар бол цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч бол дотоодын цэргийн командлагч гэж цагаан дээр хараар бичсэн байдаг юм мал минь. Тэр үед дотоодын цэргийн баахан хуягт, танкуудыг хотод оруулаад байлдааны бэлэн байдалд зогсоочихсон байхыг хараагүй юм уу. Тушаалыг нь Амарболд л өгч таараа шүү дээ. Тэр үед Онцгой байдлын штабын даргаар Мөнх-оргил ажиллаж байсан шүү дээ. С.Баяр, Мөнх-Оргил, Амарболд нарыг шоронд гнь хатаах нь шударга ёсонд нийцнэ. МАН-ын зүсээ хувилгасан коммунистууд аа. Та нарын үе удахгүй дуусна мэдэв үү. Хэрэв монголын ардчиллын төлөө амиа өгөх шаардлагатай бол үхтлээ тэмцэж байж үхнэ. Яадгийм
2012-03-26
сараа:
Элбэгээ Дорлигоо 2 өөрсдөө хуулийг гууль болгож ингэж хэлмэгдүүлэхээ болиоч. Ийм ерөнхийлөгч, прокурортой байхаас ичиж бна.
2012-03-26
зочин:
Хүн буудна гэдэг чинь гэмт хэрэг.Гэмт хэргийг яагаад өдий хүртэл илрүүлээгүй юм бэ гэдэг л сонин байна. Үүнийг цагдаа мөрдөх ёстой юу
2012-03-26
Баагий:
Дорлигжав бол монгол цөөхөн байдаг шударга, зоригтой улс төрчдийн нэг гэдийг хэн хүнгүй мэднэ. Монгол улсын иргэд Үндсэн хуулиар заасан эрхээ эдэлж эвлэлдэн нэгдэж жагссаных нь төлөө төрийн машин ажиллаж, 5 хүний амь егүүтгэж , иргэд цагдаа нарыг мөргөлдүүлж өчнөөн олон хүнийг шархдуулсан тэр үеийн засгийн газрын тэргүүн С.Баяр, ХЗДХ-ийн сайд Мөнх-Оргил нарыг төрийн хуулийн цээрлэл үзүүлэх ёстой. Дорлигжав аа. чиний ард ард түмэн асаалттай танк шиг зогсож байгаа шүү. Шударга ёсны төлөө урагшаа.
2012-03-26
сонгогч:
5 хүнийг санаатай буудсан хэргийг Цагдаагаас өөр хэн мэдэх юм бэ?? ПРОКУРОр ШАЛГААД ТОГТООСОН ГЭЭД БАЙХАД ҮГҮЙ ГЭЭД БАЙГААГАА ШҮҮХ ДЭЭР Л НОТОЛ ГЭЭД БАЙХАД,ШҮҮХДЭЭР ТОГТООЛГОХГҮЙ ГЭЭД,ХУУЧИН НАМЫНХАН ХАМГААЛААД БАЙНА ШҮҮ ДЭЭ??? АРД ТҮМЭН,ХОХИРОГЧИД БИД ИНГЭЖ Л ОЙЛГОЖ БАЙНА ШҮҮ??? ДОРЛИГЖАВ РУУ ХЭТ ДАЙРЧ,МОХООХ ГЭЭД БАЙНА.ТӨРИЙН ЯМАР Ч АЖЛЫГ САЙН ХИЙДЭГ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН МӨН ШҮҮ?????
2012-03-26
Монгол:
МАН-ынхан болон Цагдаагийн ар гэрийнхэн хэт туйлширч бичээд байна шүү??? Жирийн бусад иргэд 5 хүний амь,50 хөлгүй шархтай хүмүүс,500-аас хол давсан шоронд ортлоо шийтгүүлсэн гээд л,Тэнгэрээс БУРХАН Ч ХҮНИЙ АМИНЫ ЦУСЫГ УРСГАСАН ЭЗЭНИЙГ ХАРЖ БАЙГАА,ГЭМШЭЭСЭЙ,БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭСЭЙ гэж,ГЭХДЭЭ КОММУНИСТУУД ХЭЗЭЭ Ч ҮНЭНЭЭ ХҮЛЭЭЖ,УУЧЛАЛТ ГУЙДАГГҮЙ ,ЧУЛУУН ЗҮРХТЭЙ ЮМ БАЙНА???
2012-03-26
TANIL:
DORLIGJAV AA. TUHAIN UED ELBEG ERUNHUULUGCH SUM MINII KARMAND BNA. HAR BASHIN BSAN GEED YARIAD BSANG SHALGAACH ALBAN TUSHAALIIN TULUU AJIL UURGEE GUITSETGEJ BSAN HEN NEGNIIG HELMEGDUULJ BHGUI SHUU.HOVDIIN HAA-D UURTUU CHIN HAMT TUGCUGCHID
2012-03-26
Ц.Энхболд:
Ene buh zuild bid uursduu buruutai bid nar uursduu 2008 onii songuuliar uursdiin ireeduinhee tuluu songoltoo ene oligarhuudad hudaldchihsan shd odoo yah ch argagui harin ch ene songuuliar ene teneg ard tumnii amidarliig oilgohgui oilgoson ch yu ch hiihgui bgaa UIH-n gishuud,Erunhiilugch, NIHTuluulugch gishuudiig songoh yosgui ard tumen zaluuchuud uneheer zalhaj bgaa herev ed nar dahiad luivardaad garaad irvel henii ch turhiralguigeer uursduu bosoh bh shu MONGOLOO GESEN SETGELTEI UR HOICHOO GESEN SETGELTEI ZALUUCHUUD OLON BGAA SHUU YAMAR CH ERDES BAYALAG OYU TOLGOI TAVAN TOLGOI ALT MUNGUNUUS ILUU DELHIID GANTS BAIDAG HUH TOLBOT MONGOL HUN CHUHAL SHU
2012-03-26
яг үнэн үг, шүүгч прокуророор хуульч хүн тавих ёстой, хэн нэгэн улстөрч байх нь ямар зохисгүй гэдгийг одоо жинхэнж утгаар нь харуулж байна
2012-03-26
bi:
dorligoo dargaa tsagdaa chini dotoodiin tsereg bish gedgiig ard tumen oilgood bhad ta oilgohgui bna gej baimaargui yumaa naad tsagdaagiin darga nartaa uur zuil angi sonsgooch mal yum uu haashaa yum be. ene chini talkh bnaa geed bhad l gambir bna geed baih yum daaa
2012-03-26
Баагий:
Хуулинд зааснаар бол цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч бол дотоодын цэргийн командлагч гэж цагаан дээр хараар бичсэн байдаг юм мал минь. Тэр үед дотоодын цэргийн баахан хуягт, танкуудыг хотод оруулаад байлдааны бэлэн байдалд зогсоочихсон байхыг хараагүй юм уу. Тушаалыг нь Амарболд л өгч таараа шүү дээ. Тэр үед Онцгой байдлын штабын даргаар Мөнх-оргил ажиллаж байсан шүү дээ. С.Баяр, Мөнх-Оргил, Амарболд нарыг шоронд гнь хатаах нь шударга ёсонд нийцнэ. МАН-ын зүсээ хувилгасан коммунистууд аа. Та нарын үе удахгүй дуусна мэдэв үү. Хэрэв монголын ардчиллын төлөө амиа өгөх шаардлагатай бол үхтлээ тэмцэж байж үхнэ. Яадгийм
bi:
dorligoo dargaa tsagdaa chini dotoodiin tsereg bish gedgiig ard tumen oilgood bhad ta oilgohgui bna gej baimaargui yumaa naad tsagdaagiin darga nartaa uur zuil angi sonsgooch mal yum uu haashaa yum be. ene chini talkh bnaa geed bhad l gambir bna geed vh yum daaa
2012-03-26
Hun buudaj alsan bol zaaval yal uureh yostoi. Yagaad ard tumenruu gee buudaj baigaa um, yagaad buruu setgeliin huurluur tushaal ugch humuusiig buuduulj bgaa um. Ene buruu bish um uu. Tegeed yah gesen um be. Hariutslaga gej um baih yostoi bizdee. Herev ene asuudliig shiidehgui bol daraan Mongoliin shuuh, Prokuror yuch bish bolj huvirna shuu.
2012-03-26
Dorligoo minee geed Hu namiin nuhur yugaa bicheed bgaa yum be dee.Partizanuud ichij bna ch geh shig.Ted harin baharhaj bgaa yum shuu.tsus nulims uzehgeegui asgarsan tsus nulimsnii uchriig oloh gej baina Hudalch Hu namiin gishuunee.
2012-03-26
yag unen huuliin orgon medlegetei turshlagatai huneer ene hun yalladag hariutslagatai baiguullagiig udirduulah estoi yum shigee
2012-03-26
Dorligjav prokuroor tavidag ni mash buruu ene hun heden jil ene baiguullagad ajillasan bilee??????? Shuud ebe ni eronhiilogch bolood l ertnees tsagdaa nariig buruutgaj songuuliin omno yaj ch hamaagui nudee anij yallaad show hiij l bna shuu!!!!!!!
2012-03-26
xorcol tailj manai cergiilegchid xun buudcan bolj bainuu ard tumnii ayulgui baidlig caxij not cituazond buudcan bainuu,medeej mini xuug buudcan bol gomdol gargax bolobch niigmig xorlon daicganaj cuitgej baicnign bac bodolzox xeregtei,ene bol uimeenig dalimduulj daicganaj baiga schudee,ecerguuzel ybuulaxda zöb talaar xiigeegui bol schitgelig öx xeregtei udirdan zoxion baiguulj derbuulcen neg namin erx aschig xarj xunii garaar mogoi barican namin udurdagchdtai toozox xergtei ym bischu, uxaan canaa cuuj amjaagui zaluuchuudig xöörgöj xeregt oruulcn namin udirdagchid xaachbaa,,,,,jagcaal ecerguuzel xiixed ted ardn alga taschad xuni nylx uxaan cuugaagui urcuudeer dalimduulj cuudag udirdagchdig arg xemjee abaache gej xucmeer bain zagdaa narig bisch.......ard tumni dund irgenii dain uimeen garxaac urdchilan cergiilj not baidald buudcan gedegt itgej bain uuchlaarai minii xubiin uzel bodol
2012-03-26
мөнх биш:
элбэгээг дорлигоо өнөөдөр ялаас мулталж болно. албан тушаал чинь мөнх биш учир буусны чинь дараа ард түмэн шүүхэд та 2 юу гэж хэлэх вэ та нарын сонгуулийн шоу чинь арай дэндээд байгаа юм биш үү
2012-03-26
ҮҮҮҮ:
ОДОО БОЛИЛДОО ДОРИЛГОО ЧИ НАМЫН ДАРГА БИШШҮҮ ХӨ ЦӨӨХН МОНГОЛЧУУДАА ИНГЭЖ ТАЛЦУУЛЖ ЮУ ХИЙНЭ ЦААД ЭЗЭНГ АРД ТҮМЭН НҮДЭЭРЭЭ ХАРСАН МАШ ТОДОРХОЙ ХЭРГИЙГ ЭНЭ ЦАГДААГИЙН ДАРГА НАРТ ӨМСГӨЖ БОЛОХГҮЙДЭЭ
2012-03-26
БҮГД ДОРЛИГООГИЙН ЯРИА ЮМ УУ, СЭТГҮҮЛЧ ӨӨРИЙН ҮГЭЭ ХОЛЬЖ ХУТГААД БАЙНА УУ? ОЙЛГОГДОХГҮЙ ЮМ БОЛЖЭЭ. ЭХ СУРВАЛЖ БИЧСЭН ХҮН НЬ ХЭН БЭ?
2012-03-26
яг тийм
2012-03-26
hun:
erguu setguulch naraa naad chini hun buudsan hereg bish ajiliin hariutslaga aldsan tuhai yariad bhad
2012-03-26
Ээх:
Захиалгатай бичлэг байна Монголоор тун муу ойлгомжгүй бичсэн байна Бичиж байхдаа авах мөнгөний тоо нь харагдаад ядуурчихсан сэтгэлээр бичиж дээ
2012-03-26
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1200253
2012-03-26
mara:
Онц байдал зарласан үед цэрэг оруулж болно.Буудаж ч болно.Гэхдээ бүх юм өнгөрсний дараа эмх замбараагүй байдал арилсан байхад зүгээр байсан иргэдийг буудан хөнөөсөнд дургүй хүрээд байгаа юм.Ядаж ковш асаагаад байр луу дарч байсан нөхрийг газар дээр нь буудсан бол яая гэхэв.Гэтэл бүх юм дууссаны дараа хорслоо тайлж буудсан харгис жандармууд
2012-03-26
яг тийм
haha:
харин та нар юуны төлөө баахан хүний цусыг үзсэн билээ. Бас баахан нулимс айн. Чулуу шидээд л 5 жил. Гэтэл 5 хүн алагдаад 50 хүн шархдаад байхад л юун сүртэйм бэ гээд байхын.
2012-03-26
boljee:
buudaj chadsan yum yalaa avah l bolj dee hohin
2012-03-26
YADAJ HUULICH HUNEER PROKUROR TAVIH BAISAN UMDAA UG N
2012-03-26
яг үнэн үг, шүүгч прокуророор хуульч хүн тавих ёстой, хэн нэгэн улстөрч байх нь ямар зохисгүй гэдгийг одоо жинхэнж утгаар нь харуулж байна
Дорлигоо минээ та нар арай дэндэж байна. Партизанууд чинь ээбэ та 2ийн өмнөөс ичиж байна шүү. ингэж их улайраад байхаар чинь ард түмэн ардчилалд дургүй болж байгааг анзаар л даа. Юундаа ингэж улайраад, цус нулимас үзэх гээд байгаа хүмүүс вэ та нар
2012-03-26
Dorligoo minee geed Hu namiin nuhur yugaa bicheed bgaa yum be dee.Partizanuud ichij bna ch geh shig.Ted harin baharhaj bgaa yum shuu.tsus nulims uzehgeegui asgarsan tsus nulimsnii uchriig oloh gej baina Hudalch Hu namiin gishuunee.
haha:
харин та нар юуны төлөө баахан хүний цусыг үзсэн билээ. Бас баахан нулимс айн. Чулуу шидээд л 5 жил. Гэтэл 5 хүн алагдаад 50 хүн шархдаад байхад л юун сүртэйм бэ гээд байхын.