Ерөнхий прокурор айлчлал хийж байна
Монгол Улсын Ерөнхий прокурор Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-29-ны хооронд ОХУ- ын Ерөнхий прокурор Ю.Я. Чайкагийн урилгаар тус улсад ажлын айчлал хийж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, Улсын Ерөнхий Прокурорын туслах Л.Болд, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Сургалт, Судалгаа, Хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг , Сэлэнгэ аймгийн прокурор Ц.Нямдорж, Улсын Ерөнхий Прокурорын референт- нарийн бичгийн дарга Э.Болор-Эрдэнэ нар оролцож байна.
Айлчлалын хүрээнд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав ОХУ-ын Ерөнхий прокурор Ю.Я.Чайкатай уулзаж, ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын хоорондын хамтран ажиллах 1997 оны Хэлэлцээрийг шинэчлэх, ОХУ-ын Ерөнхий Прокурорын дэргэдэх “Прокурорын Академи ” дээр уулзалт хийж залуу прокурор, мэрэгжилтнийг сургах, чадваржуулах, давтан сургах, ур чадварыг нэмэгдүүлэх ажлын талаар харилцан санал солилцох юм.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ