Улсын начин Ц.Улаанхүү шүүгдэж байна

img

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүгийн  хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргийг яг одоо  цагдан хорих төв буюу 461 дүгээр ангид  шүүж байна.  Түүнд холбогдох хэргийг өмнө нь Баянзүрх дүүргийн шүүхээр хэлэлцээд, 11 жилийн хорих ял ногдуулсан.  Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.   Шүүгдэгч Ц.Улаанхүү өнгөрсөн онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, ял ногдуулсан билээ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg boh chaavaasdaa ideh yum oldoogui bolohoor naimaa hiisen aan
2012-03-26
Та нар энэ гарчгаа бодож тавибал дээр юм аа. За тэгээд энэ хүний хувьд болдог юм болдгоороо болог эсвэл болохгүй болог хэн мэдлээ.
2012-03-26
Shunal ni diilsen gahaig duujil.
2012-03-26