
Сенегалын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Макки Салл болон түүний дэмжигчид ялалтаа тэмдэглэж байна.
Сенегал улсыг хөрш зэргэлдээ бусад улсаа бодвол арай дээр одоогийн хөгжил дэвшилд нь хүргэж чадсан, 12 жил тус улсын төрийн эрхийг атгасан ерөнхийлөгч Абдоулая Уэйд энэхүү сонгуулиар ялагдсан юм.
Ажиглагчдын үзэж буйгаар сонгууль харьцангуй тайван болж өнгөрсөн бөгөөд хуучны эрх баригчийн зүгээс ямар нэгэн сонгуулийн луйвар, эрх мэдлээ өгөхгүй байх асуудал үүсгээгүй хэмээн тэмдэглэжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ