Хошууч генерал Ч.Амарболд дотоодын цэргийн командлагч байсан уу

img

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг холбогдуулан шалгасан юм. Хэдэн жилийн турш мөрдөн байцаалт нь сунжирч хэрэгсэхгүй болж байсан  хэргийн шүүх хурал нөгөөдөр  Цагдан хорих төвд болно. Өмнө нь албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэсэн зүйл ангиар шалгагдаж өршөөлд хамрагдсан хошууч генерал Ч.Амарболд нарт холбогдох хэргийг Ерөнхий прокурорын даалгавраар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хэргийн мөрдөн байцаалт ч дуусч хяналтын шатнаас тэдэнд гурван зүйл ангиар ял төлөвлөж хавтаст хэргийг нь Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж улмаар энэ сарын 14-ний өдөр шүүх хурал нь  товлогдсон ч  дэд хурандаа Г.Ганбаатарын хавтаст хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан учраас хурлыг хойшлуулсан. Тэдний гэм бурууг хэлэлцэхээс өмнө Цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир цагдаа нарт үүсгэсэн хэргийн зүйлчлэлд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд нягталж өгнө үү” гэж ээ. Түүнчлэн Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл прокурорын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд дэлгэсэн сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл зэргийг шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хүлээн авахаас татгалзсан хариултыг өгсөн гэж буй. Чухам тэрхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “ Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар нотлогдох ёстой зүйлсийг бүх талаас нь шалгаад, тогтоогдсон, гэж үзэн улсын яллагч яллах шаардлагатай гэж үзсэн учраас хэргийг шүүхээр шийдэх бололцоотой гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ.Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой” гэсэн хариулт өгч байв. Маргаан дэгдээгээд байгаа зүйл ангийн талаар тайлбар хийхдээ “Тэднийг эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Харин хэргийг ерөнхийд нь журамласан зүйл ангийн тухайд гэвэл генерал Ч.Амарболдыг дотоодын цэргийн командлагч байсан гэдэг утгаар нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 274.2-т зааснаар зэвсэгт хүчин, бусад цэргүүд гэдэгт хамааруулж байгаа. Бусад цэргүүд дотор дотоодын цэрэг ордог. Дотоодын цэргийн командлагч байсан Ч.Амарболдыг яллаж байгаа учир 274.2-т хамааруулсан. Харин 35 дугаар зүйлд Эрүүгийн хэрэгт хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсон бол бүлэг болох ёстой. Үүнд захиалагч, зохион байгуулагч, хатгагч, эсвэл гүйцэтгэгчийн аль нэг байна гэсэн үг. Тэгэхээр яллагдагчаар татагдсан дээрх дөрвөн хүнийг гүйцэтгэгч хэмээн үзэж энэ заалтаар журамласан юм” гэж Ч.Амарболд нарыг яллагдагчаар татсан эрүүгийн зүйл ангийг тайлбарлажээ. Тэгэхээр  нөгөөдөр  Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар эхний ээлжинд шүүгдэнэ. Тэднийг холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татсан билээ. Гэхдээ тухайн үед хошууч генерал Ч.Амарболд нь ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн нэртэй байсан ч гэсэн тушаал нь гараагүй байсан учир дотоодын цэргийг командлах үүрэг хуулиар хүлээхгүй аж. Учир нь тэрбээр ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд байсан юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийнТусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгажээ. Мөн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр прокуророос ял төлөвлөжээ. Гэтэл  шүүгдэгч Ч.Амарболд дотоодын цэргийн командлагч гэсэн үндэслэлээр яллуулах боломжгүй болж таарч байгаа юм. Харин уг хэрэгт хамтдаа шалгуулж байсан Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболд, Эргүүл хамгаалалтын газрын их эмч Г.Тунгалаг, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Л.Мягмаржав, тус газрын эргүүл хариуцсан байцаагч хошууч Л.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч Б.Мандах нарт холбогдох хэргийг дарга нарынх нь хэргээс тусгаарлан мөрдөн байцаалтын шатанд түр хугацаагаар түтгэлзүүлжээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Генерал Пиночет:
Генералуудыг оролдож байж цэргийн эргэлт гаргав даа. Данч эргэлт хийх зоригтой аавын хүү Монголд гарч ирэхгүй. НҮБ ын хөлсний цэрэг болсон юм чинь. Аль мөнгө зоос цол өгсөнд л үйлчилдэг цэрэг цагдаа болсон байна. Жинхэн гоожуурууд шүү.
2012-03-27
Dotoodin tsergiin komandlagchaar tomilson Zasgiin gazriin togtool ni tegeed haana baigaa yum be?
2012-03-27
nemeed shalga:
odoo naad hedee nemeed shalga, naad hed chin bugdeeree Land 105 undag yum bilee, deer ni bairtai bgaa, tegeed dans ene teriig ni shalga, naad ganbaatar chin bol davarchihsan bgaa yum shde, naad hedee dahiad avilgald ugch shalguul, zygeer neg deslegch land 200 avch unaad tomrood bhad darga nar ni oilgomjtoishdee,
2012-03-26
yag shdee
2012-03-26
Turinn tsagdaa nam dagal daldaganaad iim yum bolj baigaa yum .Namaa bish ard tymne l xamgaalal daa tegvel nyyr bardam shyy dee .Ard tymen doromjlood baixaar ni Nyam dorj xulgaichiig buudchixlaa geed zogsoj baival amar biz
2012-03-26
дорж:
хүмүүсээ энэ шүүх хурлаар цагдаагийн удирдах албанд байсан эдгээр 4 хүнийг тушаал өгсөн өгөөгүй олохоос гадна тухайн үед цагдаагийн бие бүрэлдэхүүнийг эмх замбараагүй удирдаж олон цагдааг гэитээж бэртээсэн төдийгүй удирдлаган доорхи тусгай албаны цагдаа нарыг хүн алж байхыг мэдээгүй хэмээн хоёр замаар яллах гэж байгаа юм шүү дээ. Энэ бол ЦЕГ болон НЦГ-ын удирдагч эдгээр дарга нарын ажилдаа хариуцлаггүй зөвхөн С.Баяр болон ХУ намын үг заавраар хамгаалалтыг санаатайгаар сул дорой болгосон гэсэн үндэслэлтэй юм. Хор уршиг нь хүний амь ба олон энгийн цагдаагийн бэртэл гэмтэл гэдгийг сайтар ойлгож авцгаа.
2012-03-26
Үүрэг гүйцэтгэгчийг тушаалаар томилсон бол эрхийг нь эдэлж, үүргийг нь гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгэхлээр хариуцлагыг нь хүлээнэ гэсэн үг шүү дээ.
2012-03-26
uguie teriig chini elbegee dorilgojav 2 shiidtsiin bishu
2012-03-26
dorj:
mafiin suljeend orltson darga naraas tsagdaagaa cholooj avakh ni bidend tustai shuu tegekhgui bol ene baidal dakhiad davtagdana
2012-03-26
Үүрэг гүйцэтгэгч тушаал өгдөггүй юмуу
2012-03-26
зочин:
Энд шүүх хурлын талаар ярьж байхад сонгууль ярьж аргаа баран булзааруулахыг битгий бодож бай л даа хөөрхий дөө. Дараагийн сонгуулиар АН хууль зүй дотоод хэргийн яамыг авах хэрэгтэй. энэ яам 20 жил нэг намын гарт байлаа одоо дахин хүнээ алмааргүй байна
2012-03-26
irgend:
7sariin 1 bolood 4 jil bolloo odoo ingej uls torjhoo boliochee naad 4 tsagdaagiin darga nar chin ter odor tsagdaa naraa avch ochij baij ter uimeen samuuniig darsan sanagdah yum tor zasag ni uimeen samuun bolohod heregleh tusgai heregseliig ni hangalttai beldej ogoh baisan yum baihgui umiig yah ve de odoo bolhoor hariutslaga aldsan ch geh shig bambai kaska baihgui bagaa neg ni muu bolood bertel gemtel absan yum bgaa biz de odoo boliochee
2012-03-26
lulululul:
ene darga nar niigmiin sain saihnii toloo zaluu haluun nasaa zoriulj orgoson tangargtaa unench bsan mash sain alba haag ch nar bi ene darga naraar bahrahdag yum shuu
2012-03-26
yag shdee
зочин:
Цагдаагийн дарга нар тушаал өгсөн нь нотлогдсон юм уу тэгвэл ч аргагүй л дээ. Хэлмэгдэл биш биз
2012-03-26
зочин:
эвийг эрхэмлэвээ.
2012-03-26
зочин:
Элбэгдоржийн байж байгааг
2012-03-26
зочин:
Тэр алдар нэр албан тушаалыг хамтарч хийсэн
2012-03-26
зочин:
зарим нь ардчилалыг өмч шиг үзэж бусдыг дайрах юм.Тэсрэлтийг зохион байгуулалтай байна гэж харсан .Бусдын ам насыг юман чинээ бодохгүй хутган үймүүлэгчдийг харж байна. Хэн шудрага болоод байна .Сонин байна шшү
2012-03-26
Зочин:
Ер нь цаашдаа энэ мэт өчүүхэн юмнуудад генерал гэдэг эрхэм дээд цол алдарыг олгож болохгүйн тод жишээ сургамж болж үлдэнэ
2012-03-26
Зочин:
Үүрэг гүйцэтгэгч байхаараа тэгээд тушаал өгөхгүй хөндлөнгөөс хараад сууж байдаг юмуу, эсвэл тушаал өгч баахан хүн буудуулчихаад дараа нь үүрэг гүйцэтгэгч байсан гээд мултарна гээд явж байдаг юмуу?
2012-03-26
ffhgd:
Teneg
2012-03-26
дорж:
тэр өдөр ардчилсан намыг өмөөрөгчид зөвхөн жагсаагүй юм. тэнд өнгөрсөн 20 жилд ардчилал нэрийн доор өлөн зэлмүүн амьдралд нухлагдаж ядарсан ард түмний тэсрэлт байсан юм. 20 жил түүнээс өмнө 70 жил нэг намаар удирдуулаад байх сонирхол ард түмэнд байгаагүй юм. Ядаж английн хатан хаан японы эзэн хаан шиг өнө удаан төрийг барихдаа улс орноо хөгжүүлж чадаагүйд учир нь байгаа юм. хуруу хумсаа хугартал нуруу цээжээ бөгтийтөл шудрагаар ажиллаад ч амьдрал дээшилдэггүй энгийн иргэдийн хүсэл бол төр засгийг ХУ намаас бусад хэнд ч хамаагүй БАРИУЛЖ ҮЗЭХИЙГ ХҮСЭЖ БАЙСАН ЮМ. гЭТЭЛ ТЭР ХҮСЭЛ СОНГОЛТЫГ НЬ ЯАЖ ХУЛХИДАЖ ЛУЙВАРДСАН БИЛЭЭ. аРД ТҮМЭН ЭНЭ БҮХНИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ. АРД ТҮМЭН ШУУД ЧУЛУУ МОД ГАЛ ЧҮДЭНЗ БАРИАГҮЙ ЮМ ШҮҮ. С.баярыг гарч ирж энэ будлиан луйврынхаа алдааг засаж сонгуулийн будлиантай дүнг түдгэлзүүлхийг шаардаж тайван жагсаал хийж эхэлсэн. Иэнгх эрх ард түмэнд эсвэл байхгүй юм уу.
2012-03-26
энд ардчилсан намыг өмөөрсөн нэгч хүн алга.
2012-03-26
зочин:
Цагдаагийн дарга нь нээрээ буруу юм хийгээ юу? Эзэд нь тэд нар байсан юмуу .Энэ жил сонгуульд ардчилсан нам гарахгүй бол бас л өмнөх болно доо. Түүнээс л болсон.Би аль ч намыг дамждэггүй.Бялуу хуваагчид. Хуулийг завхруулагч
2012-03-26
зочин:
Хүн буудах болохоороо цагдаагийн дарга, ял авах болохоороо дарга биш үүрэг гүйцэтгэгч байсан гээд санаа амар юм болох нээ. Тийм юм бол тухайнм үед яах гэж ажиллаж байсан юм. Амарболд новш оо.
2012-03-26
АМАРБОЛД ЦЕГ -ын дарга биш үүрэг гүйцэтгэгч байсан нь түүний хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй .Учир нь тэр албан тушаалын эрх мэдлийг бүрэн хариуцаж байсан юм. Хариуцлага бол үүрэг гүйцэтгэгч гэдэг нэр томъёноос ангид ойлголт биш. Нэгэнт л түр ч гэсэн үүрэг гүйцэтгэгч хийж байгаа юм бол үүргийг хариуцлагатай хийх ёстой. Үүрэг гүйцэтгэгч байсан гээд хариуцлага алдлах эрх хэнд ч байхгүй. Тийм л юм бол 2009 оны өршөөлийн хуулиар өршөөгдөхдөө би үүрэг гүйцэтгэгч байсан юм чинь би буруугүй миний хэргийг дуустал шалгаж өгнө үү гээд буруугүйгээ батлахгүй яасан юм. ӨРшөөлийн хуулийг хүлээн зөвшөөрснөөрөө тэрээр өөрийгөө энэ хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн хэрэг биш юм уу. Тухайн үед МАН-ы харъяат ерөнхий поркурор Алтанхуяг байсан тул эд үнэхээр бардам байсан.
2012-03-26
зочин:
Ичихгүй ардчлагч ерөнхийлөгч бусдыг түлхээд ард нь арга зохоигоод л сууж үлдэх нь
2012-03-26
МОНГОЛЫН ХУУЛИАР ЦЕГ НЬ ЕРӨНХИЙ САЙДЫН ШУУД МЭДЭЛД АЖИЛДАГ. ТИЙМЭЭС ЭД ТУШААЛ ӨГСӨН ХҮНЭЭ ХЭЛЖ С.БАЯРЫГ ИЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ АЙЖ БАЙНА. ИЙМЭЭС ЯЛ АВБАЛ ӨӨРСДИЙХ НЬ БУРУУ ЮМ.
2012-03-26
ТЭР ШИРҮҮН ӨДӨР ЭНЭ ХЭДЭН ДАРГА НАР ӨРӨӨНИЙХӨӨ ЦОНХООР ХАРААД УТСААР ЯРИАД БОДИТ БАЙДЛААС ӨӨР ТУШААЛ ӨГЧ БАЙСАН ТУЛ ХАМАГ ЦАГДАА НАР ХОХИРСОН НЬ ҮНЭН. ЭНЭ ДАРГА НАР БОЛ ЗӨВХӨН С.БАЯРЫН ТУШААЛААР АЖИЛЛСАН НЬ БӨГӨӨД С.БАЯР БОЛ ЗОРИУД ЦАГДАА НАРЫН ХАМГААЛАЛТЫГ СУЛАРУУЛАН УХАРААЖ ЗОРИУД ХОХИРОЛ ИХ АМСУУЛСАН НЬ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАЖ ХЭРГИЙН ЭЗЭН БОЛСОН ТУЛ ЭЦЭСТЭЭ БАЙРАА ШАТААЛГАЖ ӨӨРСДӨӨСӨӨ ЯЛЫГ ЗАЙЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН.
2012-03-26
Bayar Monkh -Orgil nar shuu dee
2012-03-26
ДО:
эрүүгийн хуулиндаа зааснаар дотоодын цэргийг удирдах ёстой байсан бөгөөд түүгээр ч тэр 7 сарын 1нд дотоодын цэргийг оруулан үйл ажиллагаа явуулсан шүү дээ. Энэ 4 хурандаа бол яалтчгүй шүүхээр орох ёстой. Тэр аймшигт өдөр эдгээр дарга нар маш муу зохион байгуулалтгүй ажиллсанаас болж хамгаалалтанд гарсан олон цагдаа нар тодорхой зохион байгуулалтгүй эмх цэгцгүй ажиллаж олон олон цагдаа нар зодуулж гэмтсэн. Өөрөөр хэлбэл УБхотод хэдхэн цагдаа байдаг юм шиг ямарч нэмэлт хүчийг дайчлахгүй энд тэнд өм цөм хэд хэдхэн цагдаа нарыг гар хоосон хуванцар бамбайхан өгч гаргаж хүчийг нь тарамдуулж хохирол их амсуулсан нь энэ тэнэг арчаагүй хоосон гүзээтэй дарга нараас болсон.
2012-03-26
zochin:
ene odoo yu be ylllana geh sheg iin yum bolbol bi lab vneheer ene muu erunhiilugchiid buudchehmar sanagdaj bn ene bol mongol turiin tsagdaa nariig doromjilj bgaa hereg. ingelee geed dorligjabaa elbegdorjoo tanai nam songuulid ylahgyi shcc dee yah gej iim muuhai yum hiigeed bgaa yum be ENE BOL USR TURIIN HELMEGDVVLELT YBAGDAJ BN GEDGIIG BITGII MARTAARAI MONGOLCHUUDAA
2012-03-26
зочин:
Энд шүүх хурлын талаар ярьж байхад сонгууль ярьж аргаа баран булзааруулахыг битгий бодож бай л даа хөөрхий дөө. Дараагийн сонгуулиар АН хууль зүй дотоод хэргийн яамыг авах хэрэгтэй. энэ яам 20 жил нэг намын гарт байлаа одоо дахин хүнээ алмааргүй байна
íÿìäîðæ:
Àëáàí òóøààëûí äîíòîíóóäûã øèéòãýõ íü çºâ. Á¿õ íàñààð õîðèõ õýðýãòýé. Îëîí õ¿í áóóäóæ àëñàí áèçäýý.
2012-03-26
Зочин:
Өнөөдөр тэр шүүхийн танхимд зогсч байх ёстой хүмүүсийн нэг бол Элбэгдорж. Тэр цагт л жинхэнэ шударга шүүх болно.
2012-03-26
Bayar Monkh -Orgil nar shuu dee
shuuh shiidne:
hun buudah ajillagaag zohion baiguulchiaad yundaa buldan gaad bgaa yum zob buruugaa shuuheer togtoolgood l boloo shuu dee
2012-03-26
nemeed shalga:
odoo naad hedee nemeed shalga, naad hed chin bugdeeree Land 105 undag yum bilee, deer ni bairtai bgaa, tegeed dans ene teriig ni shalga, naad ganbaatar chin bol davarchihsan bgaa yum shde, naad hedee dahiad avilgald ugch shalguul, zygeer neg deslegch land 200 avch unaad tomrood bhad darga nar ni oilgomjtoishdee,
Үүрэг гүйцэтгэгчийг тушаалаар томилсон бол эрхийг нь эдэлж, үүргийг нь гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгэхлээр хариуцлагыг нь хүлээнэ гэсэн үг шүү дээ.
uguie teriig chini elbegee dorilgojav 2 shiidtsiin bishu