Ц.Улаанхүү начинг 11 жил хорино
Дундговь аймгийн харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд болж 11 жилийн хорих ял оноолоо. Түүнд Эрүүгийн хуулийн 192.3.1-т зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр яллажээ. Түүнийг 43 ширхэг капсул, нийт 523 грамм мансууруулах бодисыг иргэн н.Болдбаатарт заруулахаар өгсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн байна. Уг хэргийг шүүх хурал өмнө нь нэг удаа товлогдсон ч гэрч ирээгүй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ