Алтны хэрэгт холбогдсон ажилтнуудыг суллажээ

img

 Алтны сорьц өөрчилсөн хэрэгт холбогдсон Монголбанкны Валютын газрын Эрдэнэсийн сангийн нягтлан бодогч С.Цагаанхүү нарын гурван хүн, стандарчлал хэмжилзүйн төвийн ажилтан нарын дөрвөн хүнийг өнгөрөгч долоо хоногт цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, батлан даалтад гаргажээ. Тэдний эрүүл мэндийн байдал муудсан тул ийн батлан даалтад гаргах шийдвэр гарсан байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 20 кг орчим алт алдагдсан гэх хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ