Ж.Баянмөнхийн хэргийг прокурор хянана
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хэргийг АТГ-т шалгаад, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт өнгөрөгч баасан гаригт шилжүүлжээ.
Засаг дарга Ж.Баянмөнхийг Шивээ-Говь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх хэрэгт шалгасан юм. Түүнийг шүүхийн шийдвэрээр эрүүл мэндийн байдлын улмаас Цагдан хорих төвөөс батлан даалтад гаргаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ