АН-ын бүлэг Ерөнхий сайдыг хуралдаа суухыг хүслээ

img

АН-ын УИХ дахь бүлгийн хуралд өнөөдөр 20 гишүүн оролцож УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар ярилцжээ. МАН, АН энэ асуудал дээр тохиролцох боломжгүй, эсрэг тэсрэг байр суурьтай байгаа тул 2007 онд баталсан хуулийг дагах нь зөв гэж АН үзэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг тойргийн хороодоо байгуулж, хуулийг яаралтай хэрэгжүүлж эхлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар үүнд Засгийн газар, ерөнхий сайд энэ ажлыг хариуцахгүй гэсэн хариулт өгсөн. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Ийм хариулт аваад маш их гайхсан” гэдгээ хэлж байлаа. Тэрбээр “Засгийн газар аливаа хуулийн биелэлтийг хангаж, үүний хэрэгжилтийг ерөнхий сайд УИХ-ын өмнө тайлагнана гэж Үндсэн хуульд заасан байдаг. Одоо Засгийн газарт хоёр зам байна. Нэгт, Үндсэн хуулийн дагуу одоо хүчин төгөлдөр байгаа сонгуулийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх, хоёрт, огцрох эсэх талаар УИХ-д хандах зам үлдсэн” гэв. Засгийн газар УИХ болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна Таван толгойн хувьцааг иргэдэд тараахгүй байгаа нь ямар учиртай талаар АН-ын гишүүд хаирулт авахыг хүсчээ. Тиймээс дараагийн бүлгийн хурал дээрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг дуудаж, мэдээлэл сонсох хүсэлтэй байгаа аж. Мөн өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож түүнийг солонгос болон хятадуудтай хийсэн гээд байгаа “нууц гэрээ”-ний талаар бүлгийн гишүүддээ албан ёсны тайлбар өгсөн байна. Хэвлэлийнхэнд Х.Баттулга гишүүн өөрөө энэ тухайгаа өнөөдөр тайлбарлах тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагагүй гэж Ч.Сайханбилэг гишүүн хэлсэн юм. Өнөөдрийн АН-ын УИХ дахь бүлгийн хурлын шийдвэрээр З.Энхболд гишүүний ахалсан Сонгуулийн бүртгэл мэдээллийн хорооныхон СЕХ болон ИБМТ-ийн ажилтай танилцахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl bish udahgui mcs
2012-03-26
MGL- zov:
MGL-iin zov bayartsogt hoorood MSC-iin mongiig avaad batbold ddurai luivardaad Sbayar shudraga tsarailj toriin erhiig banzliin ajliin arga-d shiljuulj Hyandorj tedgeeriig hamgaaj baihad Uls-yaj zov zamdaa oroh ve Elbegdorj baahan hudlaa yarij erenhiilegch bolosn odoo yu hiij bna MSC-tei neg ovort orson bna shuudee MSC-chini yasan ih mongotoi um ve duugarsan hund mongo amand ni hiigeed l ooriin garnii hun bolgodog bna shuu
2012-03-26
buh ard tumnii sanal asuulga yavuulya, nyamdorj saidiig tureesiin bairand amidardag gedegt itgej baina uu gej ... hervee ard tumen itgehgui gesen hariu garval ogtsruulya urialj bna . setguulch nart, bolon tv uud odor tutmiin sonin fm uud, bolon saituudiin admin nart urialj bna.
2012-03-26
MGL:
Оджаргал-Ходорковский,С.Батболд-Березовский бичсэн нь: 2012/03/26 өдөр 16:20 1.Баттулга жинхэнэ эх оронч.Бид яагаад заавал Орос ах нарын эрхэнд амьдрах ёстой юм.Оросууд эрдэнэт үйлдвэрийн 49%, Монголын төмөр замын 50%- улсын төсөв бүрдүүлдэг 2 гол судсыг атгасан байгаа.Росцветмет.Одоо дахиад Таван толгой,Мардайн орд,Асгатын мөнгөний орд,,,,,,,, бүгдэд нь оролцох уу.Оросын Юкос-Роснефть,Нанотехнологи зэрэг улсын компанид нь хувь эзэмших гээд үз дээ.Манайд ер нь тагнуулын алба,үндэсний аюулгүй байдлыг хариуцсан газар байдаг юм уу. 2.Ухаа худаг-стратегийн бүтээгдэхүүн л юм бол улс мэдэлдээ бүрэн авах хэрэгтэй ш дээ.Нарийн төмөр зам тавих гэж MCS зүтгэж байсан ш дээ.Баттулга л болиулаа биз дээ.Тэр Энх-амгалан гэж ”Ил товчоо” сонинд байсан сэтгүүлч юу ч билээ. MCS монгол улс юм уу.Манайд нэг Путин шиг нөхөр гарж ирээд стратегийн бүтээгдхүүнээс энэ хэдэх олигархи:Оджаргал,С.Батболд, Петровис Оюунгэрэл,Шунхлай Батхүү мэтийг улс төрөөс зайлуулаад өгөөсөө.Путины гавьяа бол-Ходорковский,Березовский тэргүүтэй олигархиудыг өөрийн орны стратегийн бүтээгдэхүүнээс холдуулсан,бас улс төрөөс холдуулсанд байдаг юм.(Тэр үед Ходорковский Юкосын ихэнхи хувьцааг АНУ-ын газрын тосны компанид худалдах яриа хэлцээр хийж байсан.Хэлцээр явагдсан бол ямар байдал үүсэх байсан бол.Яг одоо MCS мөнгө босгосон шиг л байхгүй юу даа.MCS одоо манай улсын стратегаар тоглож бай ш д)
2012-03-26
зочин:
дээрх Сэтгэгдэл бичсэн дурак чи жаахан ч гэсэн соёлтой байгаач
2012-03-26
хуц хулгайч нарыг сонгох гэж сонгууль явуулах юм уу
2012-03-26