Ц.Дашдорж сайд төмөр замын удирдлагуудтай уулзлаа

img

Өнөөдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленко болон хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Монгол-Оросын талын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал манай орны ачаа тээвэрт голлох үүрэг гүйцэтгэж буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэх, тус нийгэмлэгийг шинэчлэх талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2011 онд үр дүнтэй сайн ажилласан гэдгийг онцлон дурдаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тус нийгэмлэгийн хөгжлийн хөтөлбөрт анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс тус байгууллагад тулгарч байгаа хүндрэл болон хөгжлийн хөтөлбөрийг Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн дагуу шийдвэрлэх болно хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх шийдвэрийг 2010 онд Засгийн газар 325 тогтоолоор баталсан байдаг. Энэ дагуу Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, барилгын салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл болох Барилгын хөгжлийн үндэсний төв хамтран ажиллах гэрээнд тус яамны дэд сайд Б.Цэнгэл гарын үсэг зурлаа. Өнөөдрийн байдлаар барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй төрийн бус байгууллага байдаг бөгөөд тус нэгдэлд 11 байгууллага нэгдэн үйл ажиллагаа явуулдаг аж. Эдийн засгийн өсөлийг даган хурдацтай хөгжиж байгаа барилгын салбарынханд тус нэгдэл нь гадаад хамтын ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, мэдээлэл солилцох гүүр болж ажиллах юм. Төрийн байгууллагын ачаалалыг бууруулж байгаа энэ шийдлүүдлийг өнөөдөр баталсан гэрээнд тусгасан байна. Засгийн газраас барилгын үйлдвэрлэлийг дэмжих, мэргэжлийн лабораторийг шинэчлэх, Монгол Улсад евро стандарт нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ ажилд төрийн бус байгууллагууд хамтран оролцож эхэлсэн барилгын салбарын түүхэнд дэвшил гарсан хэрэг болсон хэмээн мэргэжлийнхэн үзэж байна. Хамтран ажиллах гэрээг үзэглэсэн Барилгын хөгжлийн үндэсний төвийн гишүүн 11 байгууллага нь эвлэлдэн нийлсэн олон нийтийн байгууллага бөгөөд бусад төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломж нь нээлттэй байгаа хэмээн төвийн удирдлагууд мэдэгдлээ. Н.Ариунаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
Mongol hezee uuriin gesen orchin yeiin tumur zamtai boloh ve. Orosuud hezee ch Mongolyg hugjuulehiig husehgui.
2012-03-26
ongorson onii 12sariin 15nd usa-s buusan ulsiin dugaaraa avaagui 2004 onii 4700 motortoi zov taldaa rulitei, avtomat kroptoi, uharahiin camer, dotor suudliin delgetsuudtei tsembiisen lexus 470 mashiniig yaraltai zardiimu. avsan hun alzahgui 1 ch sev, duu shuugui tsembiisen saihan amitan bna. sain mashin eriin chimeg iluu shuu iluu iluu!!! utas:99131767; 96031767
2012-03-26
beby:
Yag unen yum bichlee. Ed nariin tolgoid ni eh oron undesnii ayulgui baidal ach zeegee bodoh bodol baihgui eee!!!! onoodor hen ni heden togrogteigooroo l orsoldood amidaral ni duusna. Yaduu buurai ornuudiin ediin zasgiig yaduu heveer ni bailgah ediin zasgiin aluurchidiin urihand orsonoo medehgui sohorson baigaa,heden tsaasnaas ur undsee businuulj ulsaa neg ulsiin muj bolgood tegeed suns ni tamd unnanadaa.
2012-03-26
Оджаргал-Ходорковский,С.Батболд-Березовский бичсэн нь: 2012/03/26 өдөр 16:20 1.Баттулга жинхэнэ эх оронч.Бид яагаад заавал Орос ах нарын эрхэнд амьдрах ёстой юм.Оросууд эрдэнэт үйлдвэрийн 49%, Монголын төмөр замын 50%- улсын төсөв бүрдүүлдэг 2 гол судсыг атгасан байгаа.Росцветмет.Одоо дахиад Таван толгой,Мардайн орд,Асгатын мөнгөний орд,,,,,,,, бүгдэд нь оролцох уу.Оросын Юкос-Роснефть,Нанотехнологи зэрэг улсын компанид нь хувь эзэмших гээд үз дээ.Манайд ер нь тагнуулын алба,үндэсний аюулгүй байдлыг хариуцсан газар байдаг юм уу. 2.Ухаа худаг-стратегийн бүтээгдэхүүн л юм бол улс мэдэлдээ бүрэн авах хэрэгтэй ш дээ.Нарийн төмөр зам тавих гэж MCS зүтгэж байсан ш дээ.Баттулга л болиулаа биз дээ.Тэр Энх-амгалан гэж ”Ил товчоо” сонинд байсан сэтгүүлч юу ч билээ. MCS монгол улс юм уу.Манайд нэг Путин шиг нөхөр гарж ирээд стратегийн бүтээгдхүүнээс энэ хэдэх олигархи:Оджаргал,С.Батболд, Петровис Оюунгэрэл,Шунхлай Батхүү мэтийг улс төрөөс зайлуулаад өгөөсөө.Путины гавьяа бол-Ходорковский,Березовский тэргүүтэй олигархиудыг өөрийн орны стратегийн бүтээгдэхүүнээс холдуулсан,бас улс төрөөс холдуулсанд байдаг юм.(Тэр үед Ходорковский Юкосын ихэнхи хувьцааг АНУ-ын газрын тосны компанид худалдах яриа хэлцээр хийж байсан.Хэлцээр явагдсан бол ямар байдал үүсэх байсан бол.Яг одоо MCS мөнгө босгосон шиг л байхгүй юу даа.MCS одоо манай улсын стратегаар тоглож бай ш д)
2012-03-26
beby:
Yag unen yum bichlee. Ed nariin tolgoid ni eh oron undesnii ayulgui baidal ach zeegee bodoh bodol baihgui eee!!!! onoodor hen ni heden togrogteigooroo l orsoldood amidaral ni duusna. Yaduu buurai ornuudiin ediin zasgiig yaduu heveer ni bailgah ediin zasgiin aluurchidiin urihand orsonoo medehgui sohorson baigaa,heden tsaasnaas ur undsee businuulj ulsaa neg ulsiin muj bolgood tegeed suns ni tamd unnanadaa.