Дөрвөн ихэр ишиг мэндлэв
Мал төллөж эхэлснээс хойш Төв аймгийн Ар хуст сумын малчин Х.Мягмарын хотонд гурван ихэр ишиг төрсөн бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Цэдэндамбаагийн улаан ямаанаас дөрвөн ихэр ишиг мэндэлжээ.
Ихэр төлүүд эсэн мэнд бойжиж байна. Ихэр ишигний хоёр нь эм, хоёр нь эр аж. Улаан ямаа өнгөрсөн жил мөн гурван ихэр ишиг гаргаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ