"Цагдаагийн ар гэрийн холбоо"-ноос мэдээлэл хийнэ
Цагдаагийн ар гэрийн холбооноос өнөөдөр "Зууны мэдээ" сониний Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал маргааш "Цагдан хорих" төвд болох гэж буйтай холбоотой "Цагдаагийн ар гэрийн холбоо"-ныхон мэдээлэл хийхээр болжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ