Өнөөдөр гахай өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 27. Ангараг гариг. Билгийн тооллын 05. Таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 06.51 цагт мандан 19.08 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийхэд сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд мал арвижна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ