Малайзад 15 оюутныг тэтгэлгээр суралцуулна

img

Малайз улсын Албухару олон улсын их сургуулийн бакалаврын түвшний сургалтад бизнесийн удирдлага, компьютерийн мэргэжлээр тэтгэлгээр суралцах 15 оюутныг сонгон шалгаруулахаар болжээ. Уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд нь дотоодын их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар курсийн, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс суралцаж байгаа гэсэн тодорхойлолттой байх гэнэ.   Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээний математик, англи хэлний хичээлийн дүн нь "А", "В" үнэлгээтэй, гэрлээгүй, 18-22 насны Монгол Улсын иргэн байх гэсэн шалгуур тавьжээ. Хэрэв тухайн суралцагч IELTS-ын 4.5, ТOPPLE 500 оноотой байвал давуу тал болох аж. Бүртгэл ирэх сарын 7-15-нд "Монгол" телевизийн төв байранд болох бөгөөд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

trrrrrrrrrrrrrrrrrrr:
ahahahahaha TOPPLE yumuu eleg hushluu
2012-03-27
topple ch geh shig hehe
2012-03-27