Д.Энхзул: Өсвөр насны хүүхэд компьютерийн өмнө удаан суувал харааны гажиг үүснэ

img

Нүдний  ханиадны  халдвар сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан  Улсын клиникийн төв эмнэлгийн Нүдний  эмгэг судлалын клиникийн эмч Д. Энхзултай уулзаж ярилцлаа.

Сүүлийн үед нүдний ханиад гэх өвчин иргэдийн сэтгэлийг түгшээх боллоо. Ийм өвчин шинээр гараад ирэв үү, эсвэл өмнө нь гарч байсан өвчин үү?
- Нүдний ханиад нь улирлын чанартай. Нийт үзлэгийн 50-60 хувийг вирүсийн гаралтай нүдний ханиад эзэлж байна. Энэ нь нүдний саластын үрэвслийн шинж тэмдэг. Агаар дуслын замаар халдварладаг. Нууц хугацаа нь мөн ханиадны ижил 3-7 хоног байж нүд улайх, нуухтах, нулимс гоожих хэлбэрээр илэрдэг.
-Өвчлөлийн гол шалтгаан нь юу вэ?

-Нүдний ханиадын үүсч байгаа гол шалтгаан нь агаарын бохирдол, утаа,  тоосжилт бусад хүчин зүйлээс болоод харшил эмгэгтэй хавсарч тохиолдож байна.

-Харшлаас урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авах ёстой юм бол ?

-Харшлын суурь ямар нэгэн өвчинтэй эсэх нь чухал. Суурь харшилтай болохгүйн тулд эмч нараас илүү сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Харшил төрүүлэгч хоол хүнс хэрэглэх, агаарын бохирдлоос үүдэлтэй харшлаас сэргийлэх нь зүйтэй. Нүдний хувьд харшил  дангаараа тохиолдох нь ховор. Хоёрдагч хэлбэрээр тохиолдоно. Суурь өвчинтэй  хавсардаг учраас  мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Биеийн гаралтай харшилтай хамтад нь эмчлүүлбэл илүү үр дүнтэй.

-Нүдний ханиад туссан хүн дахин өвдөггүй гэх яриа хэр үндэслэлтэй юм бэ?

-Практикаас харахад сүүлийн таван жил нүдний ханиадын өвчлөл нэмэгдэж байна. Нүдний ханиадыг таамгаар эмчлэх нь буруу. Мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх юм бол өвчин богино хугацаанд үр дүнтэй эмчлэгдэнэ. Ингэснээр бусдад халдвараа тараахгүй. Нүдний ханиад хүндрэх аюултай. Тиймээс хэрэв таны нүд өвчилбөл яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах нь зөв. Нүдний ханиад гэдэг маань вирусын гаралтай өвчин. Ханиад томуу шиг нэг өвчилсөн хэр нь дахиад өвчлөхгүй гэдэг буруу ойлголт. Жилд хүн  хэдэн ч удаа ханиад хүрдэг шиг  нүдний ханиад  ч янз бүрээр үүсгэгдэж өвчилж болно. Нүдний үрэвсэл  эвэрлэг бүрхэвч рүүгээ орвол зовиур  нь улам хүндэрнэ.

- Компьютерын өмнө удаан хугацаагаар суудаг хүмүүс нүдний ханиад тусах нь  амархан байх уу?

-Аливаа зүйлд эрүүл ахуйн дэглэм гэж бий. Гэрэлтүүлэг сайтай орчинд, тоосжилтгүй өрөө тасалгаанд суух хэрэгтэй л дээ. Мөн  1-2 цаг компьютерын ард суусан бол  10-15 минут нүдээ амраах хэрэгтэй.

Өсвөр насны хүүхэд компьютер дээр удаан суувал харааны гажиг үүсдэг. Цаашилбал харааны эмгэг үүсгэнэ. Нүдний угт тодорхой хэмжээний өөрчлөлт өгдөг. Тийм учраас дунд сургуулийн  сурагчдад  эрүүл мэндийн боловсролыг олгодог байх хэрэгтэй. Ер нь нүдний ямар нэгэн өвчнөөр өвчилбөл  зөвхөн мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөмөөр байна.

-Өвчлөлийн үед хийх дасгал байдаг уу. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд яаж, ямар дэглэм сахих ёстой вэ?

-Вирүсийн гаралтай өвчин учир тийм зүйл байдаггүй. Эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийж, бусдад халдаахгүй байх ёстой. Дэглэмийн хувьд яг л ханиадны эсрэг өгч байгаа зөвлөмжүүд шүү дээ. Гараа сайн угаа. Биеийн дархлаагаа сайжруулах гээд эрүүл ахуйн дэглэм сайтар сахих хэрэгтэй.

-Хиймэл нулимс дусаалга хоёрыг яаж ялгах вэ?

-Энэ нь хоёр өөр зүйл. Нэг нь витаминтай, гаатай дусаалга байдаг. Нөгөө нь хуурайшилтын үед дусаадаг хиймэл нулимс. Хиймэл нулимсыг ихэвчлэн компьютерийн өмнө олон цагаар сууж ажилладаг бол хэрэглэнэ. Мөн хараа цуцаасан чимхлүүр зүйлийг хуурайшилттай орчинд хийж гүйцэтгэдэг хүмүүс дусаахад тохиромжтой байдаг юм.

Н.Бүжин

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солиорр
2024-08-09
alsiin baraa shirteh oron zaigui chiheldsen hot suurin gazart deer n zuragt computer iheer heregeldeg bolson unuu ued tsever shijir mongol n baina uu erliiz hurliiz n baina uu yalgaagui bolson Nuudliin amidrald baigal deeree baigaa humuusiin haraa bol harin sain baigaa
2012-03-27
Ард:
Хэдэн жилийн өмнө Халдвартын дарга нь нүдний ханиад гэж юу байдаг юм. Юу солиороод цуураад байгаа юм гэж ярилцлага өгч байж билээ. Ийм л хүмүүс дарга байж дээ.
2012-03-27
Цэвэр монгол хүний нүд өвдөхгүй. Тэр ханиад тусаад байгаа бол хурлизууд.
2012-03-27
Солиорр