Цагдаагийн ар гэрийнхэн шүүх хуралд оролцоно
“Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл тэргүүтэй дөрвөн шүүгдэгчийн ар гэрийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяа, ах, Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг, О.Зоригт, Г.Ганбаатар нарын гэр бүлийн хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Цагдан хорих төвд болох цагдаагийн экс дарга нарын шүүх хуралд цагдаагийн ар гэрээс тодорхой тооны хүмүүсийг оролцуулах тухайгаа мэдэгдээд шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүслээ.
Тэд хэвлэлийн хурлын үеэр “Цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн нь буруу, Ч.Амарболдыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй байсан, цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байхад хэргийг түдгэлзүүлэхгүй байгаа нь хууль зөрчиж байна” гэв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ