М.Батчимэг: Ерөнхийлөгч ажлаа зөв шударга хий гэдэг үүрэг өгдөг

img

Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нэгэнт өршөөлд хамрагдаад хэрэгсэхгүй болгочихсон хэргийг хаа нэгтээ дээрээс нөлөөлж дахин сэргээж шүүхээр ял оноолгох гэж байна гэх бодол олон хүний толгойд бий. Та тэдэнтэй санал нийлэх үү? - Иймэрхүү дүгнэлт өөрөө их улс төржсөн агуулгатай. Долдугаар  сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой Цагдаагийн албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй өршөөлд хамрагдсанд амь насаа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон, хэлмэгдсэн иргэд ихээхэн гомдолтой байсан. Энэ гомдлоо прокурорт гаргасан, прокурор иргэдийн гомдлыг үндэслэж хэргийг сэргээсэн, шалгасан. Одоо шүүхээр албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг дахин нягталж тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Ийм л процесс явж байгаа биз дээ. Тавын таван хүний амь эрсэдсэн, нийгмийг цочроосон энэ үйл явдалд ингэж нухацтай хандах, хэн хариуцлага алдсаныг олж тогтоох нь зөв гэж хүмүүс ярьж байгааг зөндөө сонсч байна. Зөвхөн дарга нар биш, жирийн иргэдийн амь амьдрал ч адилхан үнэ цэнэтэй. Өнөөдрийг хүртэл жирийн иргэд, үнэнийг хэлсэн сэтгүүлчид, дарга нартай тэрсэлдсэн хүмүүс л ял үүрдэг байдлаар явж ирлээ. Долдугаар сарын нэгний хэргээр гэхэд л яг ямар хохирол учруулсан нь тодорхойгүй хэдэн зуун залуучуудыг хоморголон баривчилж ял оноосон. Тэд үг хэл болоогүй, хэргийн газарт, ойр хавьд нь байсан, чулуу шидсэн, цонх хагалсныхаа гэмийг үүрээд ялаа эдэлсэн. Гэтэл албан тушаалтнуудыг шалгаад эхлэхээр л шударга ёс зөрчигдлөө, улс төрийн зорилготой үйлдэл гээд шуугидаг.  Шударга ёс хаана байна. Манай Үндсэн хуулиар жирийн иргэн, дарга хоёр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй. Хэн ч гэсэн шаардлага гарсан бол хуулийн дагуу шалгуулж, шүүлгэж үнэ мөнөө тогтоолгох л үүрэгтэй. Цагдаагийн дарга нар ч ялгаагүй шүү дээ. - Сүүлийн үед прокурор, шүүх, авлигатай тэмцэх газар гээд байгууллагууд улс төрийн зорилгоор хүмүүсийг их шалгаж, буруутан болгохыг эрмэлзэж байгаа гэж харагдаад байх шиг? - Авлигатай тэмцэх газарт 10 гаруй аймгийн Засаг дарга шалгагдаж байна. Ажил хариуцсан байгууллага нь тодорхой үндэслэл буй болсон болоод л шалгаж байгаа байх. Гэтэл үүнийг улс төрийн зорилготой, бүр цаашлаад Ерөнхийлөгчийн явуулга мэтээр ярьж байгаа хүмүүс байна. Ерөнхийлөгч тэдгээр байгууллагуудад хуулийн хүрээнд ажлаа зөв шударга хийх үүрэг чиглэл өгдөг, шаарддаг. Түүнээс биш тэр энэ хүнийг шалга, шийтгэ гэж нэр зааж хуулиас давсан даалгавар өгөх, тэр байгууллагуудын дотоод ажилд оролцох боломж байхгүй. Шаардлагатай асуудлыг шалгаж тогтоож, зөв бурууг ялгаж салгах нь энэ байгууллагуудын төр, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүрэг нь. Тэд харин ажлаа хуулийн хүрээнд явуулах ёстой. Буруу ажиллаж хүн хэлмэгдүүлбэл би ч өөрөө нэг өдөр хуулийн өмнө хүчгүйднэ гэдгээ мэдэж байх ёстой. Хариуцлага алдсан албан тушаалтнуудаа яаж ч чадахаа байчихвал энэ улс оронд хэн хууль биелүүлэх юм бэ, бидэнд ямар ирээдүй үлдэх юм бэ. - Манай УИХ-ын зарим бүтэц шүүх шиг, зарим гишүүн нь шүүгч шиг ажиллаж байна гэж танд санагддаг уу. Хүн буудсан баримт гээд сум, хонгио үзүүлээд сууж байдаг болсон байна шүү дээ, төрийн түшээд минь. - УИХ дээр шүүн таслан ажиллагаа явагдаж байсныг одоогоор мэдэхгүй юм байна. Харин хүн буудсан, гэмт хэрэг үйлдсэн тухай баримт байгаа бол УИХ-ын гишүүн ч бай, хэн ч бай гэмт хэргийг нуун далдлах биш, илрүүлэхэд туслах үүрэгтэй шүү дээ. -Шүүх ажиллагаанд сүүлийн үед Ерөнхийлөгч нөлөөлөх гэж илт оролдож байна гэж хүмүүс үзэх боллоо. Жагсаалыг үймээн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэгийг Ц.Элбэгдорж гэж үздэг хүн цөөнгүй. Шүүхийн ажиллагаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн хийж буй зарим алхмыг чухам үүнтэй холбож үзэж буй. - Ерөнхийлөгч долдугаар сарын 1-нд амиа алдсан, хэлмэгдсэн иргэдийн өмнөөс хариуцлага нэхэж ирсэн хүний нэг. Ийм үгийг харин хэн хэлээд, анхаарлыг зориуд Ерөнхийлөгч рүү, өөр зүг рүү түлхээд байнагэдэг нь бодох ёстой асуудал. Хэрэг хуучраагүй, гурав дөрөвхөн жил болж байна. Тэр үеийн үйл явдлын бичлэг, баримт телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хангалттай үлдсэн байгаа. Тэр үед Ардчилсан намын дарга байсны хувьд Ерөнхийлөгч талбай дээр гарч ирж, жагссан бухимдсан олонд хандаж үг хэлсэн байдаг. Тэнд жагсаал, цуглаан гэсэн үг, олон нийтийг үймээнд турхирсан зүйл огт байдаггүй. Харин ч намуудын удирдлага сууж ярилцах болно, одоо тарцгаа, харьж тайван хүлээцгээ гэж хүмүүст уриалсан байдаг. Бас асуудлыг даамжруулаад хараад сууж болохгүй боллоо, намуудын дарга нарыг оролцуулж ҮАБЗ дээр нээлттэй ярилцъя, төр асуудлыг нухацтай авч үзэж шийднэ гэдгээ ард түмэндээ ойлгуулж тайвшруулъя гэсэн шаардах бичгийг долдугаар сарын нэгний өдөр, орой нь үймээн самуун даамжирахаас бүр хамаагүй өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт илгээсэн байдаг. Үймээнийг Ц.Элбэгдорж турхирсан гэж байгаа хүмүүс уг нь энэ бодит үнэнийг мэдэж л байгаа байх. - Ерөнхийлөгчийг шүүхийнхний үгийг сонсоод цагдаагийнханд гадуурхангуй хандаж буй нь шүүгчдийг өөрөө томилдогтой нь холбоотой гэж хүмүүс ярьж байна. Энэ бүхэн та нарт мэдрэгдэж буй байх. Зөвлөхийн нь хувьд Та Ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцаж үзэв үү? - Ярилгүй яах вэ. Шүүх  засаглалын гурван том салаа мөчрийн нэг нь. Шүүх засаглалын бие даасан байдал алдагдаж, шүүгчийн эрхэнд халдаж, шүүхийн шийдвэр биелэхгүй болно гэдэг бол төр гацаанд орж, улс оронд хямрал нүүрэллээ гэсэн үг. Сая болж өнгөрсөн үйл явдлыг эргээд харъя л даа. Шүүх цагдаагийн албан тушаалтнуудыг цагдан хорих шийдвэр гаргахад түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаа үүргээ биелүүлэхээс татгалзсанаас болоод шүүхийн шийдвэр биелэхгүй гацаанд орж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны шүүхэд давж заалдаад асуудлаа шийдүүлдэг хуулийн гарц байхад энэ тогтолцоог эвдэж болохгүй. Тэр тусмаа хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд. Дотор нь сууж байгаад гэрийнхээ баганыг хөрөөдчихөж болохгүй биз дээ. Тэгэхээр энэ нь төрийн аюулгүй байдал, улс үндэсний аюулгүй байдал бүхэлдээ хөндөгдөж байгаа маш ноцтой асуудал. Байдал ийм болчихоод байхад шүүх, шүүгчид өөрсдөө асуудлыг ярьж, Ерөнхийлөгчид хандахаас өөр яах юм бэ. Ерөнхийлөгч шүүхийн бие даасан байдал, шинэчлэлийн төлөө хамгийн их тэмцэж байгаа хүний хувьд, бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудалд нухацтай хандаж, алдааг засч залруулахыг шаардах нь зүй ёсны алхам. УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дотоод аюулгүй байдал гэсэн бүхэл бүтэн бүлэг байдаг. Авлига, албан тушаалтнуудын буруугаас төр хэвийн ажиллаж, улс орныхоо асуудлыг зохицуулж чадахаа болихыг дотоодоосоо аюулгүй байдал алдагдлаа гэж үздэг. Өнөөдөр яг энэ үзэл баримтлалаа биелүүлэх талаар санаа зовох, арга хэмжээ авах цаг болчихоод байна шүү дээ. - Ерөнхийлөгчийг салбарын сайд, Ерөнхий сайдыг алгасч, цагдаатай хариуцлага тооцох гэж оролдсон гэж шүүмжилж байгаа шүү дээ? - Шүүх, цагдаагийн хооронд хямрал үүсч, нийгмийн сэтгэл зүй цочирдоод байхад Ерөнхий сайд, Хууль зүйн сайд юу хийж байсан бэ гэдгийг ингэж ярьж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй болно. Дуугарахгүй хараад л сууцгааж байсан биз дээ. Яагаад цагдаагийн хэдхэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох болохоор, цагдаагийн даргын цол хэргэм яригдахаар надаас асуусангүй, цагдааг гадуурхлаа гээд мэдэгдэл хийгээд эхэлдэг юм бэ. Энд хоёр зүйлийг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд аюулгүй байдалтай холбоотой асуудлаар аль ч байгууллагын даргыг дуудаж мэдээлэл сонсох, үүрэг даалгавар өгөх эрхтэй. Цагдаагийн дарга шаардлагатай үед Ерөнхийлөгчид ажлаа танилцуулах үүрэгтэй. Энэ бүгд хуулиар зохицуулагдсан эрх, үүргүүд. Дээр нь Ерөнхийлөгч Засгийн газарт хууль шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээг авч ажилла гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Ажил хариуцсан хүмүүс нь хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. - Ерөнхийлөгч ЦЕГ-ын даргыг дуудаж уулзахдаа нэлээн сүрдүүлсэн маягтай үг хэлсэн гэсэн яриа олны сонорт хүрсэн байна лээ. Генерал цолыг Ерөнхийлөгч олгодог болохоор хурааж авах эрх нь бас түүнд байдаг уу? - Жирийн хүмүүс ажлаа тайлагнаад, хариуцлагаа хүлээгээд, шаардуулж зэмлүүлээд, бас шүүхээр шийтгүүлээд, зөв буруу хэргээр шоронд ороод, зарим нь бүр хэлмэгдээд л явж байдаг. Дарга нарт хариуцлага ярихаар л сүрдүүлсэн, улс төржүүлсэн, хэлмэгдүүлсэн болдог. Энэ улс орон чинь ер нь хэний өмч болчихсон юм бэ? Ерөнхийлөгч хуулийн дагуу генерал цол олгох эрхтэй, бас хариуцлага алдаж ноцтой алдаа гаргасан цэргийн хүнээс цолыг нь хураах ч эрхтэй. Ерөнхийлөгч ч хүртэл хуулийн хүрээнд олон түмний эрх ашгийн төлөө хариуцсан ажлаа хийхгүй бол Монгол Улс цаашдаа яах болж байна. -Цагдаагийн даргыг дуудаж харицлага ярьсан нь зөвхөн цагдааг л буруутгаж байна гэсэн хардлагыг улам лавшруулаад байгаа юм биш үү? - Ерөнхийлөгч шүүх, шүүгчидтэй байнга л ярьж, шаардаж байгаа. Өнөөдөр цагдаагийн талаар ярих цаг нь болсон. Цагдаа гэдэг чинь хэдхэн дарга биш шүү дээ. Цаана нь байгаа цагдаагийн бүхэл бүтэн арми, тушаалаар үүргээ гүйцэтгээд явж байгаад жирийн цагдаагийн албан хаагчдыг гадуурхсан мэтээр ярьж, албан тушаалтнууд нь тэднийгээ бамбай болгож, ард нь нуугдаж болохгүй. Тэр дарга нар цагдаа нараа хайрлаж л байгаа бол долдугаар сарын нэгний үйл явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, өвдөж зовсон, өнөөг хүртэл сэтгэл санааны хүнд байдалд байгаа цагдаагийн жирийн албан хаагчдын төлөө чухам юу хийсэн юм бэ. Өнөөдөр цагдаа нарт үүргээ гүйцэтгэхэд эрх зүй, хуулийн хамгаалалт хангалтгүй байна. Цагдаа нарын цалин, хангамж олон улсын жишигтэй харьцуулахад дэндүү бага байна. Ийм байхад энэ хүмүүс нийтийн сайн сайхны төлөө яаж хоёргүй сэтгэлээр зүтгэх юм бэ. Энэ талаар юу сэдэж хэрэгжүүлсэн бэ гэдгийг цагдаагийн дарга нар, салбарын сайд, мөнгө барьдаг Засгийн газраас асуух ёстой. Бид гэр барьж тоглоогүй, энэ улс орны ирээдүй, бидний үр хүүхэд, дарга нар, албан тушаалтнуудын өөрсдийнх нь ч үр хүүхдийн ирээдүйтэй холбоотой асуудал. Хуультай, хариуцлагатай нийгэмд бүгдээрээ амар тайван амьдрах тухай л ярьж байна. - Хариуцсан сайдыг нь байлцуулаад ийм асуудлуудаа ярьж болохгүй байсан уу? - Би зөвлөхийнх нь хувьд Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагуудын асуудлаар Ц.Нямдорж сайдтай байнга л уулзаж ярилцаж, зөвлөж, бас шаардаж байдгийг нь мэднэ. Ерөнхийлөгч шүүх цагдаагийн хоорондын асуудлаас байдал ноцтой болж байгааг мэдэж байсан учраас, Ц.Нямдорж сайдын юу ч хийх сонирхолгүй суугаад байгааг нь харсан учраас өөрөө цэргийн мөрдэстэй хүнийх нь хувьд Ц.Сандаг-Очир генералыг дуудаж, шууд шаардлага тавьсан. Ерөнхийлөгч хийх ёстой ажлаа л хийсэн. Ер нь төрийн ажлыг дур зоргын юм шиг хардаг, миний батлуулсан хууль, миний байгууллага гэж өмчилдөг, хуулийг дур зоргоороо засдаг, хүчний байгууллагуудын тогтолцоогоор судалгаа, мэдлэггүйгээр дураараа оролддог, тэгсэн мөртлөө төрийн өмнө, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ өөрт ашиггүй бол биелүүлдэггүй Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болж Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч, төр дотроосоо идэгдэж хямрах аюул бий болчихоод байна шүү гэдгийг хэлмээр байна. Аюулгүй байдал гэдэг энэ том ойлголтын цаана хүнлэг сэтгэл, ёс зүй гэж маш чухал зүйл байдаг. Үүнийг ялангуяа улс төрд хүн чанар хамаагүй гэж боддог, ярьдаг хүмүүс, шийдвэр гаргагчид байнга бодож байх ёстой. Дарга нар хүн чанараа гээчихвэл, ерөөсөө нийгэмд хүн чанар алдагдаад эхэлбэл амгалан тайван амьдралын тухай ярих аргагүй болно. Би жишээ нь Ц.Нямдорж сайдын үг, үйлдлийг их гайхдаг. Хуульзүйн сайд байж олон түмний эрх ашиг, улс орныхоо ирээдүйг бодож авилга хээл хахуультай тэмцэх сэтгэл гаргадаггүй, тэгсэн мөртлөө өөрийнх нь асуудал хөндөгдөөд ирэхээр, байшин савны тухай яриа гарахаар гарч ирээд айхтар айхтар мэдэгдэл хийгээд эхэлдэг. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй ноцтой нөхцөл байдал улс оронд үүсч байхад огт дуугардаггүй, харин өөрийгөө хамгаалах болохоор л чанга чанга яриад эхэлдэг. Надад ийм, тийм хүмүүсийн тухай ноцтой баримт байгаа, яахав дээ гээд гаргахгүй байсан юм гээд л  бусдыг ил цагаан рэкетэлсэн мэдэгдэл хийдэг шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн ноцтой асуудлууд байгаа бол Хууль зүйн сайд хүн хэрэгтэй үед өөртөө ашиглана гэж хадгалах биш, түүнийг тухай бүрд нь илчилж тэмцэх ёстой. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Олон түмний итгэл хүлээж сонгогдсон их хурлын гишүүн хүн, насаараа төр түшиж амьдарч яваа төрийн өндөр албан тушаалтан ийм байж болдог юмуу. Гэхдээ энэ бол ганц Нямдорж сайдад хаяглаж байгаа үг биш, ийм байдлаар улс төр хийж байгаа хүмүүст хандаж байна. - Шүүх буруутныг тогтоож чадна гэж та бодож байна уу? - Буруу зөвийг дэнсэлж тогтоохын тулд л шүүх байдаг. Бид харин шүүхэд ажлаа хийх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахтай холбоотой гурван чухал хуулийг УИХ баталсан. Цаана нь хүлээгдэж байгаа хуулиудаа хаврын чуулган эхэлмэгц батлах байх гэж бодож байна. Цаг үе шаардаж байна шүү дээ. Гэхдээ шүүхийг дангаар нь шинэчлэх гээд өнөөдөр хуримтлагдсан асуудлуудыг шийдэж чадахгүй. Аюулгүй байдлын салбарыг бүхэлд нь шинэчилж, боловсронгуй болгох асуудал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан. Үүнийг ажил хэрэг болгох ёстой. Ер нь манайд ерэн оноос хойш энэ салбарт бүхэлд нь цогц шинэчлэл хийж чадаагүйгээс болж өнөөдрийн ийм системийн шинжтэй хямрал улам ил болж байна. - Та сая аюулгүй байдлын салбарын шинэчлэлийг бүхэлд нь авч үзэх ёстой гэж хэллээ. Энэ талаараа жаахан тодруулахгүй юу. Өнөөдөр үндэсний аюулгүй байдал хоол хүнснээс эхлээд маш өргөн хүрээг хамардаг болсон цаг. Ямар байгууллагуудыг аюулгүй байдлын салбар гэж нэрлээд байна? - Үндэсний аюулгүй байдлын асуудалтай хамаагүй байгууллага, иргэн гэж байхгүй. Гэхдээ дэлхийн нийтэд аюулгүй байдлын салбар гэдэгт цэрэг, цагдаа, төрийн хуулийг манаж, сахиж мөрдүүлэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудыг хамруулж ойлгодог. Энэ хүрээнд ярьж байгаа асуудал. Бид цогц шинэчлэлийг хийх цаг үнэхээр болсон. Наад зах нь тагнуул, цагдаа гэх мэт аюулгүй байдлын салбарын байгууллагуудын бүтэц үндсэндээ социализмын үеэс их өөрчлөгдөөгүй байгаа. Манайхтай адилхан тогтолцоотой байж байгаад шинэчлэл хийсэн Зүүн Европын орнууд, бусад ардчилсан орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлэх нь чухал. Аюулгүй байдлын салбар нь ардчилсан тогтолцооныхоо онцлогт нийцээгүй бол ардчиллыг боомилдог аюултай. Цэрэг, цагдааг улс төрчид хүссэнээрээ удирдчихаж болдог бүтэц байх юм бол дотоодын зэвсэгт үймээн самуун гарах нөхцөл, улс төрийг цэрэг цагдаагийн хүчээр гартаа авах нөхцөл оршиж байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа шүүхийн шинэчлэлийг залгуулаад энэ салбарын том шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Хамгийн гол нь дараагийн УИХ, Засгийн газар ийм шинэчлэлийг хийх сэтгэлтэй, зориг эрмэлзэлтэй хүмүүсээр бүрдэх нь чухал. Монголын төр аргацааж суудаг биш, асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг төр байх ёстой. - Ийм цогц шинэчлэл хийхэд их хугацаа хэрэгтэй байж таарна.  Гэтэл гуравхан сарын дараа болох сонгуулиас болоод дахиад 7 сарын нэгэн шиг үймээн самуун гарч болзошгүй гэсэн айдас, болгоомжлол нийгэмд их байна? - Үүнээс сэргийлэх гарц нь юун түрүүн улс төрчдийн гарт, тэр дундаа эрх баригч намд байгаа. Эцсийн хариуцлага тэдэн дээр гэсэн үг. Нэгд, сонгуулийг луйвар, будлиангүй зохион байгуулах бүх нөөц бололцоогоо одооноос эрчимтэй дайчлах, сонгууль зохион байгуулах төрийн албан хаагчдад сургалт, сурталчилгаа хүртэл хийж байх ёстой. Иргэний цахим үнэмлэх, санал хураах машины аюулгүй ажиллагааг эрт баталгаатай хангах ёстой. Дээр нь бид цагдаагийн асуудлаар цаг алдалгүй шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна. Ямар нэгэн олныг хамарсан жагсаал, цуглаан үймээн боллоо гэхэд цагдаагийн байгууллага үүргээ сайн биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хамгийн чухал алхам бол нийтийг хамарсан үймээний үед цагдаагийн албан хаагчийн галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой хуулийн заалтууд маш тодорхой болгох шаардлагатай. Хуулийн зохицуулалт тодорхойгүйгээс болоод үүргээ гүйцэтгэсэн албан хаагч хохирч болохгүй. Энэ бол байгаа хуулиа биелүүлэхгүй байгаагаас өөр асуудал шүү дээ. Дээр нь, цагдаагийн хангамж, үйлчилгээнд дорвитой ахиц дэвшил гаргах ёстой. 7 сарын нэгэнд үүргээ гүйцэтгэж яваад шархадсан олон цагдаа нар төрөөс өөдтэй нөхөн олговор аваагүй эрүүл мэндээрээ хохироод үлдсэн. Ийм байхад цагдаа тушаал биелүүлэх ёстой гээд суугаад байж болохгүй. Гэхдээ цагдаагийн нийгэм, эрх зүйн баталгааг сайжруулах асуудал бол цагдаад хийх ёстой шинэчлэлийн зөвхөн эхлэл нь.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

EER:
ДЭМЖИЖ БУЙ НЬ АЛЬ БОЛОХ ОЛОН ХҮНД ДАМЖУУЛНА УУ..... ЯАЖ Ч БОДСОН .... ЭНЭ БИДНЭЭС АРАЙ УХААНТАЙ, ЗӨВ ШУДАРГА ХҮН ТУЛ БИДНИЙГ УДИРДАЖ ЧАДНА ГЭЖ УХААНТАЙГААРАА УДИРДУУЛДАГ НЬ ЖАМ БИЛЭЭ.... ГЭТЭЛ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН АМИН ХУВИА БАЯЖУУЛДАГ, ХУДЛАА АМЛАДАГ, ЁС ЗҮЙГҮЙ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ... МОНГОЛЧУУД ХУДАЛЧ ХҮНЭЭР ТӨР БАРИУЛАХ НЬ БҮҮ ХЭЛ МАЛАА Ч ХАРИУЛУУЛДАГГҮЙ БИЛЭЭ.....
2012-06-22
Elbegdorj buruutai:
harin tiin unen sh dee Elbegdorj buruutai
2012-06-11
зочин:
санаатай гаргасан захиалгат мэдээлэл байна. энэ авгай бид 2-ийн мундаг гэж юу байхав, гэртээ хүүрдээ хараад хувцасаа угаагаад сууж байвал барав. Иймэрхүү доль 2 нүүртэй юмнууд Элбэгдоржийн халаасанд л зөндөө л байгаа даа
2012-05-03
Та мундаг шүү. Хэн ч хаана ч юу ч гэж муулж, гоочилж, доромжилж ярьж бичиж байсан ч танийг мэдэх хүмүүс дуу нэгтэйгээр үгүйсгэнэ. Та тийм л хүндэтгэл хүлээхээр роль модел! Төрд тань шиг ийм хүмүүс л хэрэгтэй! Ард түмэнд хэрэгтэй!
2012-04-21
ха:
тэнэг монголчуудыг өөр хоорондоо хөлөө жийлцэж байх хооронд хужаа нар нүүрсны зах зээлийг нь өөртөө аваад сохор зоосны үнэгүй нүүрстэй болгох нь дээ хөөрхий
2012-04-17
Elbegeegee umuuruud uhej hatah ni ee. Buruutan ni Elbegdorj gedgiig hun bur l medej baigaa sh de,
2012-04-10
Elbegdorj buruutai:
harin tiin unen sh dee Elbegdorj buruutai
Irgen:
Nyamka ahiigaa demjij bna. Ene muu odoo yu ve? Elbegdorjiig dagaj navsganasan yum, bas ard tvmniig hoshgiruulah vvregtei bgaa l da. Hoshgiruulj sur gej vvregtei avian uu?
2012-04-08
bidend yridag (elbegdorj shig ) khoshigruuldag tusheed khereggui khiideg tusheed kheregtei yriand mansuurj khoshigorsoor yaj amidarch ylzarch baigaagaa medej bna uu MONGOLCHUUDAA
2012-04-01
Irgen:
Boldog bol nyamdorjiig nyaslaad hayahsan. Batchimegee Demjij bna shuu
2012-03-30
Iim huniig demjeed l shuteed l bh yum. Eniigee demjeed l bval chi naad shavartaa amidaraad l shavartaa setgeed l bj bhdaa taarsan yum. Arai ondoo hun demjij naad shavaraasaa garmaar yum. Aliin bolgon chi uhaan dutuu humuusiin amidardag shavart amidrah ulsuud be.
2012-03-29
Өвгөн ах нь:
М.Батчимэг ухаалаг,зоригтой, шудрага бүсгүй байна. Ажилд чинь амжилт хүсье.
2012-03-28
zuv zuv:
zuv zuv nyamaa ahiin usiign hus
2012-03-28
hey:
odoogin niigemd yg iiml emegteichuud dutagdaj bna taniig demjdeg shuu harin zarim humuus battai yum yrih heregtei shdee
2012-03-28
харваас урьд зүгийн:
энэ мэтийн хужаагийн эрлийз хурлийз сонгоод тархи толгойгоо угаалгаад байхаар яах вэ? байнга монголчуудыг хооронд нь муудалцуулах юм сэдэж явдаг авгай
2012-03-28
монгол:
монгол улсын үндэсний эрх ашиг зөрчигдөөд гадаад дотоод бодлого нь алдагдаад байхад энэ муу шивэгчин авгай юугаа хийж бдаг юм вэ.ухаангүй ноёнд ургишгүй албат гэгчээр Монголоор дүүрэн гамингууд холхилдож хил хязгаар нутаг орны бүрэн бүтэн бдал алдагдаад байхад Тэнгүүд бие биеэ магтаж яриад байж байгааг нь уншихлаар ой гутах юм
2012-03-28
Anha:
Ene ih zuv Huuhen shig bdag. Iim l humuus iig Ih hurald songoh heregtei
2012-03-28
харваас урьд зүгийн:
энэ мэтийн хужаагийн эрлийз хурлийз сонгоод тархи толгойгоо угаалгаад байхаар яах вэ? байнга монголчуудыг хооронд нь муудалцуулах юм сэдэж явдаг авгай
zuv yarj bna demjij bna.Jiriin tsagdaa naraas l ard tumnee geh setgel garna naad nuhud chini mungu unertej bval heniig ch dagaj yug ch zolios bolgono hsuu
2012-03-28
aytaihan l huuhen shig sanagddag shd !
2012-03-28
sain bna sh dee:
hooson tolgoitoi gej hen medeed bga yum, harin ch mash chadaltai undur bolovsroltoi, zuv bodoltoi, zuv yariatai uhaalag emegtei. balair helgii nyamdorjiig er ni mongolchuud medej l bga sh dee, ter tsagdaagiin balair darga nar odoo yostoi bolimoor yum ar geriihen ni gej segsiisen avgaichuud ta nar odoo bolihgui yum uu aimshaguud
2012-03-28
hi:
Batchimeg odoo bas uy ve. haanaas garaad irsnee medeh u
2012-03-28
зочин:
юуны өмнө таний бидний ирээдүй хойч үеийнхэн сайхан амьдрах орчныг бүрдүүлэх чин эрмэлзлэлтэй үйл ажиллагаа сэдэж эмэгтэйчүүдийг улс төрчдийн бохир үйл явцаас ангид байх сэтгэгдлийг бусад бүсгүйчүүдэд ухааруулж байгаад гүнээ талахаж ажлын их амжилтыг хүсэн ерөөе
2012-03-28
Taivanchuud niilj Amanhuur horoololiig barisan,uy ni buruu baih ve?
2012-03-28
чи өөрөө дэргэд нь байсан юм уу? бас нэг тайванийн хүзүүгээр тэврээд?
2012-03-28
Taiwan tai yawaldasan
2012-03-28
чи өөрөө дэргэд нь байсан юм уу? бас нэг тайванийн хүзүүгээр тэврээд?
ganaa:
batchimege odoo bolooshdee. hewleliig mongoor hudaldaj buzarlaad bh yum. hooson tolgoigoo mongoor unelj hewlel buzarlaj setguulchdiin ner gutaadag heseg bulgiinhentei gr niilj barag suuliin hagas jil garch boloh bukh hewleleer garlaashdee. chi ywahkui bnshdee. ulstorchiin zangrag medleg dutiishdee. hemjeendee baildaaa
2012-03-27
aaa:
ene emegtei mundag yarih yum aa. iim tusheed bidend heregtei
2012-03-27
Neg talaas ni hardag hun yurunhiilugchiin hajuud bh ch gej dee huurhii doo. Yurunhiilugch ni unaval ene hoolgui bolohoosoo ih l aisan busgui yum. 7.1 nii shunu bolson YABZ hural deer Elbegdorj chine yu yarisan protocol bdag shtee. Ter hurliig uuruu sanaachilsan gej protocol bichihgui bol bi orohgui geed garaad yavsan bdag. Ner tur huusun hii yarisag hiij chaddaggui nuhur. Gemt hergiin barimt hongiog gishuun harmaalaad l yavj bh yum. Ene huulich hun mun uu? Yagaad hergiig shalgaj bgaa tsagdaa prokuror-t shiljuulehgui bna. Yagaad gemt hergiin gazriin uzleg protocol-gui avch yavsan yum? Henii buunaas garsan hongio gedgiig yagaad shalguulahgui bgaa yum? Magadgui ....
2012-03-27
БАТЧИМЭГТ АМЖИЛТ ХҮСЬЕ
2012-03-27
tuya:
áàò÷èìýãýý ÷è õýðýã øèéäýãäýýã¿é áàéõàä ÿàãààä ýíý õýðãèéí òàëààð èíãýýä ÿðèàä áàéãàà ÷èíü ¸îíèí áàéíà. òà íàð ø¿¿õýä íºëººëºõ á¿õ þìûã á¿õ ë áîëîìæèéã àøèãëàí õèéæ áàéíà. îäîî áîëîî. òàíàé òàéðäàñ ÷èíü þó ãýäýã áèëýý "øóäàðãà áàéö÷ãààÿàà" ãýäýã áèç äýý. åð íü áîë òàíàé òàéðäàñ àðä ò¿ìíèéã òóðõèäààã¿é áîë 7 ñàðûí 1 áîëîõã¿é áàéõ áàéñàí. òýãñýí áîë õýí ÷ àìü ¿ðýãäýõã¿é õýí ÷ ºðøººëèéí õóóëüä õàìðàãäàòëàà çîâîõã¿é áàéõ áàéñàí. 2 äàõü 7 ñàðûí 1 áîëîõã¿é ó÷èð íü ãîë çîõèîí áàéãóóëàã÷ íü òºðèéí òýðã¿¿í áîëñîí ó÷ðààñ èéì þì õèéæ ÿâàõã¿é áàéõ. åð íü òýãýýä òóõàéí ¿åä ñîíãóóëèéí ä¿í ÿàæ ÷ ãàð÷ èðæ áàéãàà òàëààð àðä ò¿ìýí ìýäýýã¿é ìýäýõ áîëîìæã¿é ë áàéñàí áàéõã¿é þó. òýãæ áàéõàä àðä ò¿ìíèéã òóðõèð÷ èéì áàéäàëä õ¿ðãýæ òºðèéí òýðã¿¿í áîë÷èõîîä è÷èõ ÷ ¿ã¿é îëîí òàâàí þì õèéãýýä áàéõàà áîëèìîîð þì. àðä÷èëñàí åðºíõèéëºã÷ºº ÷ õàò äàà ò¿é
2012-03-27
tuya:
çàà òàíàé õ¿¿õýä øèã äýìèé òýíýýã¿é òýíä àæëàà õèéæ áàéñàí õ¿ì¿¿ñèéí òóõàé ýíä ÷ðèãäàæ áàéíà. áàñ àæèëã¿é õ¿¿òýéãýý àæëàà õèéæ ÿâñàí öàãäàà íàðûã ç¿éðëý÷èõæýý.
2012-03-27
TAIVAND YAG YASIIN?AIN?
2012-03-27
Батчимэг ч мөн мундаг ярих юм. Харин асуулт асуусан нөхөр нэрээ ч иЛ гаргасангүй. Бууны нохоЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУГЭХЭВ.
2012-03-27
çî÷èí:
ñàèõàí õýëñýí áàèíà íÿì äîðæ áîë ººðòºº çîðèóëæ ìýäýý ìàòààñ öóãëóóëæ ººðèèí áóëàè èëýðõýýð õàðèó ðåêåò õèèäýã îäîî ìîíãîëä íÿì äîðæ õ¿í ãýäýã íýð òîìü¸î ãàðñàí
2012-03-27
zochin:
МАШ ЗӨВ ЯРЬСАН БАЙНА
2012-03-27
зочин:
Батчимэг аргагүй зөвлөх хүн шиг, эх хүн шиг маш сайн ярилцлага өгсөн байна. Энд худлаа юм алга. Миний хүү 7 сарын 1-д МАНХ-ын байрны өмнө байснаараа 27 хоног шоронд орсон. Тийм олон зуун залуучууд байсан. Бид гоншигноогүй шоронд хүү минь байж л байсан. Энэ цатгалан хурандаа генералууд юундаа гоншигноод байгаан. Хүн буудаагүй нь тогтоогдвол шоронгоос гараад л ирнэ биз. Жаахан суулгаж үнэн мөнийг нь олсон дээршдээ. Тэгээд бас бүх цагдааг өөрсдийнхөө юманд хомроголох санаатай аан.
2012-03-27
tuya:
çàà òàíàé õ¿¿õýä øèã äýìèé òýíýýã¿é òýíä àæëàà õèéæ áàéñàí õ¿ì¿¿ñèéí òóõàé ýíä ÷ðèãäàæ áàéíà. áàñ àæèëã¿é õ¿¿òýéãýý àæëàà õèéæ ÿâñàí öàãäàà íàðûã ç¿éðëý÷èõæýý.
Сүх:
САНАЛ НИЙЛЖ БАЙНА АЖЛАА ХИЙЖ ЯВАА ЖИРИЙН ЦАГДАА НАРЫН АРД НУУГДСАН ГЕНЕРАЛ ХУРАНДАА НЯМДОРЖ НАР ОДОО ЦАГ НЬ БОЛСООН БАЙХ ЁСТОЙ БАЙРАНДАА МОРИЛЦГОО ДОО
2012-03-27
111111:
mash zuv buguud todorhoi yarisan bna.shudarga yos zaaval yalnaa!!!tolgoi ni ergecheegui bol art tumen oilgoj bgaadooo
2012-03-27
1:
Монголчууд " ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС" гэж эртнээс ярьж ирсэн.Төрийн албанд чөмөгөө дундарч, үсээ цайтал зүтгэсэн гэх ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнөөдрийг хүртэл орох оронгүй бусдын байр түрээслэн амьдарч байгааг зөвтгөх арга үнэхээр алга. Ядаж орох оронтой болж байж төрийн ажилдаа эргэн ирэхийг сануулаад ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Том хүү АНХБАЯР нь АНУ-д консулаар томилогдож явсан. Хараар ч цагаанаар ч алинаар нь ч ажиллаа гэхэд аавдаа нэг өрөө байрны мөнгө хийж өгөх байлгүй дээ.
2012-03-27
4:
batchimegee odoo boli, yamar bailaa daa. taivanchuudtai yu hiilee ain
2012-03-27