The Hunger Games кино рекорд тогтоож байна

img

Америкийн зохиолч Сюзанн Коллинзийн гурамсан роман болох The Hunger Games-ийн эхний ботиос сэдэвлэн найруулагч Гэри Россын бүтээсэн The Hunger Games кино америкийн кино театруудаар гарч буй кинонуудыг ашиг орлогоороо тэргүүлж байна. Үүний зэрэгцээ тус кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 155 сая ам.долларын орлого олсноор эхний долоо хоногтоо хамгийн өндөр ашиг орлого олж байсан кинонуудын жагсаалтад гуравдугаар байрт бичигджээ. Өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан Харри Поттерын төгсгөлийн анги нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 169,2 сая ам.долларын ашиг олж байсан бол 2008 онд бүтээгдсэн "Харанхуйн хүлэг баатар" кино 158,4 сая ам.доллар олж байлаа. Гуравдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн The Hunger Games кино нь одоогоор 211 сая ам.долларын орлоготой байгаа юм. 142 минут үргэлжлэх уг кино нь 78 сая ам.доллараар бүтсэн гэнэ. http://youtu.be/SMGRhAEn6K0 Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MGL.OG:
Goy bolson bnle. Ene kino udalq mongold garna gej naidii ... Nomn-oosoo joohon l ylgatai ymbnle ...
2012-03-28