
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсад өнгөрсөн жил 457,514 жуулчин иржээ. Тодруулбал, БНХАУ-аас 198191, ОХУ 102733, БНСУ 43994, Япон 14988, АНУ 15423, Герман 8545, Франц 7570, Их Британи 7120, Казахстан 7913, Австралиас 7093 жуулчин манай улсад ирсэн байна.
Цаашид жуулчдын тоог өсгөж, эдийн засагт оруулах бодит өсөлтийг бий болгохын тулд дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, нэн тэргүүнд авто замыг хөгжүүлэх хэрэгтэй төдийгүй агаарын тээвэр хөгжил тааруу байдаг нь Монгол орныг зориход бэрхшээл дагуулдаг тухай жуулчид гомдоллодог байна. Энэ талаар "Аялал жуулчлал-ХХI'' үндэсний чуулганд оролцсон төлөөлөгчид онцолсон байна.
Түүнчлэн аялал жуулчлалын тодорхой бүс нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгодоггүй байх зэрэг саналуудыг зөвлөгөөнд оролцогчид гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ