Улсын ерөнхий прокурорын хашаа руу архи сүү цацжээ
2012 оны 03 дугаар сарын 24-ний 22 цаг 55 минутад Улсын Ерөнхий Прокурорын газрын хашааны хаалгаар үл таних 2 хүн нэвтрэн орж ирж хаалга руу сүү, архи, будаа мэтийн зүйлсийг цацаж, “Бат-Орших - хотын ерөнхий прокурор” гэсэн бичигтэй улаан, хар өнгийн даавуу зэргийг орхиод зугтаажээ.
Тухайн үед Улсын Ерөнхий Прокурорын газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Төрийн Тусгай Хамгаалалтын Газрын ажилтан тэдний араас нэн даруй гарахад дээрх этгээдүүд 99-91 УБВ улсын дугаартай машинд суугаад зугтаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ