
Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй "Minetech- 2012" уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр "Мишээл экспо" төвд нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарт ажиллагсдад зориулсан хөдөлмөрийн багаж, хэрэгслийн өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа болно. Мөн уул уурхайн аюулгүй ажиллагаанд багаж хэрэгслийн үүрэг ямар чухал болохыг харуулсан хэлэлцүүлэг, лекц зохион байгуулах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ