Уур амьсгалын асуудлаар зөвлөлдөнө

img

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албанаас өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг элчин сайдууд болон олон улсын байгууллагуудад танилцуулна.   Тус яамны “Хаан” танхимд 09.30-12.30 цагийн хооронд зохиогдох уг уулзалтад манай улсад суугаа элчин сайдын яамдууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.   Тухайлбал, БН Куба улсын элчин сайд, БН Франц улсын ЭСЯ, БНХАУ-ын  ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, ОХУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Консул, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч зэрэг 30 байгууллагын 40 орчим албаны хүн оролцох аж.   Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудад таниулж, улмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг уялдуулах талаар санал бодлоо солилцоно.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ