Улстөрчдийн өвдөгт шороо хүргээгүй хуулийн заалтыг хүчингүй болгох уу?

img

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуульд орсон шилжих тухай заалтыг хүчингүй болгох эсэхийг өнөөдөр шийдэх гэж байна. УИХ-аас  Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар сонгуульд нэр дэвшигч эхний тойрогтоо өвдөг шороодсон ч хоёр дахь боломжийг эдлэх шударга бус заалт орж ирсэн гэж парламентад суудалгүй намын төлөөлөл болон парламентад суудалтай намын зарим гишүүд үзэж байгаа юм. Тиймээс  “МАН, АН өөрсдийгөө улс төрд дахин гаргаж ирэхээр зохиосон хууль боллоо” гэж үзсэн  иргэн П.Одгэрэл, Н.Ариунболд, П.Сэрчмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Б.Цогтгэрэл нар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд тайлбар хүргүүлснийг  Цэцийн гишүүн Б.Пүрэвням хянаад Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн 1.2 , 3.1, 14.1, 16.9, 21.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд тус хуулийг дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн тул дээрх хуралдаан болж байгаа юм. Үндсэн хууль цэц  сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга үндсэн хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн нь үнэн гэсэн шийдвэрийг гаргавал улстөрчдийн тахимаа өгөхгүй гэдийдэг зуршлийг хазаарлах юм. Мөн өнөөдрийн  дунд суудлын хуралдааны шийдвэрийг харж байж сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж тойрог хуваарилах  гэж улстөрийн намууд хүлээж байна. Тодруулбал, мажоритарит, пропорциональд хэн хэн нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болно. Мөн улстөрийн намуудын хөзөр эхнээсээ дэлгэгдэнэ гэсэн үг. Ямар боловч зарим эх сурвалжийн хэлж буйгаар Цэцийн дүгнэлт сонгуулийн хуулийн дээрх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл парламент хүлээж авахад бэлэн байгаа бололтой. Энэ нь АН, МАН-ын дотоод зөрчилдөөнийг ч багасгах болно гэж харж байгаа хүмүүс болно байна. Сонгуулийн шинэчлэл бантан болчихлоо гэж үзэж байгаа улстөрчдийн хувьд мажоритариас пропорциональ руу шилжих тухай заалтыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Энэ заалт хэвээр хэрэгжвэл сонгуулийн шинэчлэл гэж ярих утгагүй болно гэдгийг хэд хэдэн удаагийн хэлэлуүлгийн үеэр хэлж байсан. Мөн мажоритари тойрогт өрсөлдөөд 28 хувийн санал авч чадсан нэр дэвшигч ялалт байгуулагүй тохиолдолд пропорциональ буюу намын нэрсийн жагсаалт руу гулсах нь сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн хэрэг болно гэж үзэж байгаа. Тэгэхээр Сонгуулийн хууль Үндсэн хуулиас дээгүүр авирласан эсэхийг хэрхэн шийдэхийг харах үлдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdem:
battulga gishvvn gej bdoj bna...
2012-03-28
JIRIIN MONGOL:
JANTSANNOROV GUIA NEG NEVTRUULEGT OROHDOO HELJ BSAN YU GESEN BE GEHEER "UURIIGUU ZOLIOSOLJ CHADAH HUN L ULS TURCH BUYU UIH GISHUUN BH YOSTOI" TIIM L HUN BIDEND HEREGTEI
2012-03-28
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-03-28