Цаг агаарын сэрэмжлүүлэг

img

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Өвөрхангай, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр хүрч шороон шуурга, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хагаст үүлшинэ.

Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ