Хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзвэр үзүүлнэ

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжил оролцоо, хамтын ажиллагаа” /2008-2012/ өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг маргаашнаас  ирэх дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болох аж. Мөн хүүхдийн эрхийн баатар Соосой, Бүмбүүлэй нар олон нийтийн дуу хоолойг сонсох нээлттэй индэр ажиллуулан хүүхдийн хөгжил хамгаалал, оролцооны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, хүүхэд хамгааллыг бэхжүүлэхэд хүүхэд, насанд хүрэгчдийн санал бодлыг цуглуулан, цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлого хөтөлбөрт тусгах болно.

Арга хэмжээний үеэр хүүхдийн уран бүтээлчид хүүхэд багачууддаа өөрсдийн дуу, шүлэг заахын зэрэгцээ Улсын драмын эрдмийн театр хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээлээрээ үнэ төлбөргүй бэлэг барих гэнэ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ